.jpg)
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 13-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын автолаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Архангай, Дорнод аймгийн салбар лабораториудад 8574 хүнд шинжилгээ хийснээс 5 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Сэлэнгэ аймагт илэрсэн 5 тохиолдол нь ойрын хавьтлаар тусгаарлалтад байсан гэр бүлийн хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрсэн байна. Ингээд Сэлэнгэ аймгийн батлагдсан нийт тохиолдол 213 боллоо. Улаанбаатарт нийт 138, Дархан-Уулд нийт 45, Орхонд нийт 25, Архангайд нийт 3, Дорноговьд нийт 31, Говьсүмбэрт нийт 4 тохиолдол байна. Дотоодын нийт тохиолдол 459 байна.
Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 912, эдгэрсэн 384 хүн байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт 519 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 438 хүн, хүндэвтэр 75, хүнд 5, маш хүнд 1 хүн байна" гэв.
С.Тайшир