ЭМЯ: Цэргийн төв эмнэлгийн нэг сувилагчид коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын автолаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Орхон аймгийн салбар лабораториудад  14987  хүнд шинжилгээ хийснээс 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ үйлчилгээнд ороцлож байсан сувилагч халдвар авсан байна. Улаанбаатарт нийт 138, Сэлэнгэд нийт 208, Дархан-Уулд нийт 45, Орхонд нийт 25, Архангайд нийт 3, Дорноговьд нийт 31, Говьсүмбэрт нийт 4 тохиолдол байна.  Дотоодын нийт тохиолдол 454 байна.
  
Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 907, эдгэрсэн 384 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Яармагийн эмнэлэгт нийт 514 хүн эмчилгээнд байна.  Хөнгөн 429 хүн, хүндэвтэр  79, хүнд 5, маш  хүнд 1 хүн  байна" гэв.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus