ЭМЯ: ХӨСҮТ-ийн нэг сувилагчид коронавирусийн халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын автолаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораториудад  17529  хүнд шинжилгээ хийснээс 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ. ХӨСҮТ-ийн нэг сувилагчид коронавирусийн халдвар илэрлээ. 

 Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 906, эдгэрсэн 384 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Яармагийн эмнэлэгт нийт 513 хүн эмчилгээнд байна.  Хөнгөн 440 хүн, хүндэвтэр  77, хүнд 5, маш  хүнд 1 хүн  байна" гэв.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus