Имарт 800 гаруй ажилчиддаа хүнсний хангамж олгожээ
Бэлэн байдлын үед бүх нийтийн төлөө фронтод ажиллаж байгаа баатарлаг хүмүүсийн нэг бол яах аргагүй худалдааны салбарын ажилчид билээ. 
 
Имарт хайпермаркет өнөөдөр ард иргэдээ хүнсээр хангах үүргээ ухамсарлан сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө дайчлан, хичээнгүйлэн ажиллаж байгаа нийт 800 гаруй ажилтан, албан хаагч нартаа хүнсний хангамж олгожээ.
 
Хүнсний хангамжид гурил, будаа, гоймон, тос, хүнсний ногоо гэх мэт стратегийн хүнсний бүтээгдэхүүнүүд багтсан гэнэ. Имарт ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс өдөр тутамдаа амны хаалт, бээлий, шаардлагатай хэрэгслээр хангахаас гадна халдвар хамгааллын дүрмийг чандлан сахиж ажилчдынхаа цайны газарт тусгаарлагч суурилуулж, ажилтан хоорондын зайг чандлан мөрдөж байна. 
 
Цар тахлыг улс даяар, бүх нийтээрээ даван туулахад үүрэг хүлээсэн ажилчин, албан байгууллагаас гадна иргэн нэг бүрийн оролцоо, хариуцлага чухал гэдгийг мартаж болохгүй.  








Бусдад түгээх
  • gplus