Тусгаарлах байрны мөнгөө төлсөн иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард Франкфурт, Токио, Сөүл хотууд руу нислэг үйлдэж,  өнгөрөгч арваннэгдүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан иргэдийг татан авахаар болсон.

Энэ удаагийн нислэгээр ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах юм.

Иймд тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд зөрүү мөнгөө авахдаа өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтын хамт ОБЕГ-т  авчирч өгч, үлдэгдлээ авах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus