Х.Хашчулуун: Тэргүүн эгнээнд ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч ажилчдадаа тусалмаар санагдсан

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын малчин Х.Хашчулуун ХӨСҮТ-д 100 толгой ямаа хандивлаж, өчигдөр ХӨСҮТ-ийн эмч ажилчдад гулуузаар нь гардуулан өгчээ. 

Аймгийн алдарт уяач, сумын аварга малчин Х.Хашчулуун болон гэргий Д.Мөнхзул нартай утсаар холбогдож цөөн хором ярилцлаа.



Аймгийн алдарт уяач, сумын аварга малчин Х.Хашчулуун

-Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна уу?

 

-Сайхан өвөлжиж байна аа. Сайхан өвөлжиж байна уу?


-Танай нутгаар өнтэй сайхан өвөл болж байна уу?
 

-Сайхан байна, сайхан байна. Зун сайхан болсон. Мал тарган, өвс ногоотой сайхан өвөл болж байна.


-Хөвсгөл нутгаас ХӨСҮТ-ийн эмч ажилчдад хандив өргөхөөр хүрэлцэн ирсэн тухай мэдээллийн дагуу тантай холбогдож байна аа?
 

-Би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хоёрдугаар багийн малчин Х.Хашчулуун гэдэг хүн байна. Бид чинь ХӨСҮТ-ийн мэдээллийг байнга үзнэ. Хүнд хэцүү цагт тэргүүн эгнээнд ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч ажилчдадаа тусламаар санагдсан. Ингээд ХӨСҮТ-д 100 толгой ямаа хандивлах хүсэлтэй байгаагаа Төмөрбулаг сумын хоёрдугаар багийн дарга Н.Бямбачулуунд хэлсэн. Багийн дарга маань сумын Засаг дарга Г.Бямбасүрэнд хэлээд ХӨСҮТ-ийн удирдлагад уламжилж өгсөн. Д.Нямхүү захиралтай ярилцлаад махаар нь хотод авчрахаар болсон. Өчигдөр хүлээлгэж өглөө.

 

Д.Нямхүү захирал айхтар шүү, энэ хэцүү цаг үеийг даваад гарна гэсэн. Д.Нямхүү захирал биднийг мундаг хүлээн авсан. Баярласан талархсанаа илэрхийлсэн. Сэтгэгдэл маш өндөр байна. Миний хувьд 16 наснаасаа эхлэн мал малласан. Аав маань сайхан малч хүн байсан. Миний аав аймгийн алдарт уяач, би өөрөө ч бас аймгийн алдарт уяач, сумын аварга малчин. Малын буян их шүү дээ.




Гэргий Д.Мөнзул

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй?
 

-Сайн байна уу? Дамбийн Мөнхзул гэдэг. Би Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын уугуул. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд бэр болж ирээд 18 жил амьдарч байна.


-Хотод хэдүүлээ ирсэн бэ?
 

-Сумын Засаг дарга, багийн дарга хоёр жолоочтойгоо ирсэн. Орон нутгийн удирдлагууд маань бидний бүх бичиг баримтыг янзалж, ХӨСҮТ рүү холбогдож гүүр болж өгсөнд баяртай байна. Сэтгэл өндөр байна.


-100 толгой мал гаргаад хол нутгаас зорин ирсэн нь талархал хүлээх үйл явдал боллоо.
 

-Баярлалаа. Бид нэгэнт хандив өргөж байгаа учраас ХӨСҮТ-д ямар нэг хүндрэл учруулахгүй байхаар тооцож, сумаас хот хүртэлх зардлаа өөрсдөөсөө гаргаад авчирсан. 100 толгой мал өгч байгаа гэдэг үүднээс бид толгой, гэдэс гээд бүгдийг нь авчирч гардуулж өгсөн. Ингээд ХӨСҮТ-ийн хашаанд нь оруулаад өглөө. Яг халуун цэг дээр ажиллаж байгаа хүмүүст нь тараагаад өгсөн. Тэр хүмүүсийн талархсан сэтгэлийг сонсоод өөрийн эрхгүй омогшиж баярлалаа. Тэр үед ямар ч эд зүйлээс илүү үнэ цэнэтэй сайхан ажил хийснээ мэдсэн. Бидний хандив өгч  байгааг  ТВ5 телевизээр гаргасан. Маш олон хүмүүсээс сайхан үгтэй сэтгэгдэлүүд ирж байна, баяртай сайхан байна аа.

Манайх ам бүл гурвуулаа. Хүүтэйгээ амьдардаг. Миний хүүг Х.Чойсүх гэдэг. Сумын тэргүүний сурагч, шатрын хоёрдугаар зэрэгтэй, ОХУ-д тэмцээнд оролцож байсан мундаг хүү бий.  Гэр бүлээрээ ярилцаж байгаад гаргасан шийдвэр маань сайхан ерөөл дагууллаа.

 
О.ОНОН
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hash-chluun guia tanii Buyan ni urglej d 2020-12-13 23:02:49
    Buyan ni delgereg dee. hurai hurai hurai.
    162.158.75.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-12 10:46:29
    Сайхан уйлсийн буян далай шиг цалгиж байгээ
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-12-12 00:20:07
    Сайхан сэтгэлтэй хүн юм аа үйлс нь дэлгэрч яваг ээ
    162.158.166.188
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2020-12-11 14:22:43
    baharhmaar
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2020-12-11 11:29:13
    bayar hurgii ene bol setgeliin beleg aa Zandii 20 bol showuu
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-12-11 08:28:41
    Сайхан үйл бүтээжээ.Баяр хүргэе.
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-11 05:39:55
    Овоодоо
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-12-11 03:31:32
    Монгол хүн бүрийн сайхан сэтгэл сайхан
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах