Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 10-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын автолаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь, Дорнод аймгийн салбар лабораториудад 20633 хүнд шинжилгээ хийснээс 7 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Улаанбаатар хотод зургаан тохиолдол нэмэгдсэн. Үүний дөрөв нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрсэн бол хоёр нь Амгалан дахь гаалийн газрын ажилтны тандалтын шинжилгээнээс, мөн түүний хүүгээс илэрсэн байна.
Сэлэнгэ аймагт нэг шинэ тохиолдол нэмэгдсэн байна. Энэ нт өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүн юм. Сэлэнгэ аймгийн нийт батлагдсан тохиолдол 208 боллоо.
Дотоодын халдварын тохиолдол нийт 454 болсон. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 905, эдгэрсэн 384 хүн байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Яармагийн эмнэлэгт нийт 512 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 440 хүн, хүндэвтэр 76, хүнд 5, маш хүнд 1 хүн байна" гэв.
С.Тайшир