АН дүрмэндээ ямар өөрлөлт оруулах вэ?

АН шинэчлэгдэх ёстойг “ухааруулсан” ялагдлуудын дараа Их хурлаа хийхээр өнгөрсөн сард тов  зарласан. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өнөөдрийг хүртэл Их хурлаа хийж чадагүй байна.  АН дарга С.Эрдэнэ хариуцлага хүлээж, АН-ын даргын албанаас чөлөөлөгдсөн бөгөөд Д.Туваан  намын даргын түр орлон гүйцэтгэгчийн статустай томилогдсон билээ. Тэд намын даргаа сонгож, дүрмэндээ өөрчлөлт оруулахаар яарч буй. Одоо бол Ардчилсан нам үнэхээр шинэчлэгдэж чадах уу, эсвэл мөнөөх л фракциудын зөрчил хурцдаж, хууччуулаасаа нэгээр нь намаа удирдуулж цааш явах уу гэдэг нь цаг хугацааны асуудал болоод байна.

АН намын дүрмэндээ өөрчлөлт оруулахаар 44 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ажилласны үр дүнд “Эв нэгдэл-Нээлттэй байдал-Бодлогын нам байх өөрчлөлтийг тусгасан үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслөө гишүүдийн гар дээр хүргүүлээд байгаа аж. Төсөлд ҮБХ-ны гишүүд, анхан дунд шатны гишүүд, дэмжигчид, намын бүтэц, дэргэдэх байгууллагын гэсэн гурван шатлалт санал асуулгаар асуудлаа тодорхойлжээ. Мөн намын ялагдлын гол хүчин зүйл болсон дотоод хагарал хуваагдлыг алга болгох үүднээс намын даргын дотоод сунгааг болиулах, санхүүгийн ил тод байдлыг сайжруулж, энгийн гишүүдэд очдог санхүүгийн дарамтыг үгүй хийж татвар, дэнчингүй болгох зэрэг өөрчлөлтүүд оруулжээ. Ийнхүү дэнчин, татварыг үгүй хийж, намыг санхүүгийн хяналтын хороотой болгож, намын даргын эрх мэдлийг багасган, ҮБХ, Улс төрийн зөвлөлийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн дүрмийн өөрчлөлтийн төслийг бэлэн болгоод байгаа аж. 

НАМЫН ДАРГА

• Ардчилсан Намын Дарга нь Намын тэргүүн бөгөөд Үндсэн дүрэм, бусад журмын хүрээнд тушаал, шийдвэр гаргана.

• Намын Даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар дүрмийн дагуу явуулна.

• Үндсэн дүрмийн 5.17.8-д зааснаар намын дарга чөлөөлөгдсөн бол ҮБХ-ны хуралдаанаас 30 хоногийн дотор намын даргад нэр дэвшигчдийн дунд эхний шатны өрсөлдөөнийг явуулж санал хураан хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг намын Их хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ.

• Намын Их Хурлаас намын даргыг 4 жилийн бүрэн эрхтэйгээр сонгоно.

• УИХ-ын сонгуульд АН өмнөх сонгуульд авсан суудлаа ахиулан хамгийн олон суудал авсан тохиолдолд Намын Даргын бүрэн эрх сунгагдсанд тооцогдоно

• Намын даргад нэр дэвшигч нь Үндсэн дүрэм зөрчиж хариуцлага хүлээгээгүй, намын сонгуульт гишүүнээр 5-аас доошгүй жил ажилласан байна.

• Намын Даргыг дараах үндэслэлээр ҮБХ-ны хурлаар чөлөөлж намын даргын сонгуулийг явуулах ҮБХ-ны хурал, намын Их хурлыг товлон зарлана. Энэ тохиолдолд намын дараагийн Дарга сонгогдох хүртэл ҮБХ-оос Намын Даргын эрх, үүргийг аль нэг дэд даргад шилжүүлнэ. Үүнд:

• АН нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй;

• Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

• Намын Даргын хавсарч үл болох албан тушаалд сонгогдсон, томилогдсон;

• Эрүүл мэндийн шалтгаан.

• ҮБХ-ны нийт гишүүдийн олонхийн саналаар огцруулах асуудлыг зөвхөн дараах шалтгаануудын аль нэгийг баримтлан намын их хуралд өргөн мэдүүлснийг намын их хурал хүлээн авч огцруулах шийдвэр гаргана. Үүнд:

• Санхүүгийн зөрчил гаргасан

• Намын дүрэм зөрчсөн нь ДХХ-ны шийдвэрээр тогтоогдсон

• Үзэл баримтлалын эсрэг үл ажиллагаа явуулсан

• ҮБХ-ны нийт гишүүдийн 3/1- ээс доошгүй хувь нь намын дарга чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэж гарын үсэг зурж, ҮБХ хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхи дэмжсэн.

НАМЫН САНХҮҮ БА ТАЙЛАГНАЛ

• Намын санхүүжилт ба тайлагнал нь шат шатны намын байгууллага, сонгуульт гишүүд, бусад хуульд заасан талуудад ил тод, нээлттэй байж, намын удирдлагын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, намын үйл ажиллагаа болон санхүүг төлөвлөх, бүрдүүлэх, тайлагнах, хяналт тавих замаар намын үндсэн зорилгоо хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

8.2. Намын санхүүжилт

• 8.2.1. Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг;

• 8.2.2. Татвар (гишүүний ба сонгуульт гишүүний);

• 8.2.3. Хандив (эд зүйл, мөнгөн);

• 8.2.4. Намын сурталчилгааны эд зүйлс борлуулсны орлого;

• 8.2.5. Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлснээс олсон орлого;

• 8.2.6. Хуулиар зөвшөөрөгдсөн бусад орлого

ТАТВАР, ДЭНЧИН

 АН нь үндсэн дүрмийн 8.2.2-т заасан намын гишүүний татвар болон сонгуульт гишүүний татвартай байна.

• Намын гишүүний татвар гэдэг нь улс төрийн намын санхүүжилтийн анхдагч эх үүсвэр бөгөөд намыг бэхжүүлэх, амын санхүүжилтийн хараат бус байдлыг хангахад чухал нөлөөтэй, гишүүдийн улс төрийн итгэл үнэмшил, намын шат шатны түвшинд шийдвэр гаргахад оролцож, хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх эрх олгох арга хэрэгсэл юм.

• Намын гишүүний татвар төлөөгүй нь намын дотоод сонгуульд нэр дэвших, сонгох, сонгогдох үйл явцад нөлөөлөх нөхцөл болохгүй.

• Намын гишүүний болон бүх шатны сонгуульт гишүүний татварын хэмжээг ҮБХ тогтооно.

• Намын гишүүн нь жилийн татвараа өмнөх оны 11-р сарын 15-ны дотор тухайн сум, дүүргийн АН-ын хорооны дансанд бүрэн төлсөн байна. Сонгуульт гишүүн татвараа хугацаандаа төлөөгүй нь сонгуульт гишүүнийг татах үндэслэл болно.

• “Дэнчин” гэж сонгуульт гишүүний татварыг төлөх баталгаа болгон нэр дэвшигчээс намын дансанд байршуулсан тухайн шатны сонгуульт гишүүний татвартай тэнцүү хэмжээний мөнгөн хөрөнгийг хэлнэ. Сонгогдоогүй тохиолдолд дэнчинг буцаан олгоно.

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АН-гишүүн Нэмэхбаяр 2020-12-12 09:37:17
    Манай нам хуучин дарга С.Эрдэнийн уусан эдсэнийг ( Сонгуулийн үеийн100 сая) гишүүддээ мөн түмэнд үнэн мөнөөр нь мэдээлж хариуцлага тооц
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах