Говь-Алтай аймгийн  өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ
Дохио!!  Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай аймгийн  өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
 
Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр  уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, жавартай хүйтэн байхыг анхааруулж байна.
 
2020 оны 12 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:    Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз голын сав газраар 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна. Багануур хот орчмоор:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 градус хүйтэн байна. Тэрэлж орчмоор:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

Эх сурвалж: http://www.tsag-agaar.gov.mn/
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.