Орон нутаг руу буцах иргэдийн хөдөлгөөнийг энэ сарын 14 хүртэл сунгажээ
 Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын өнгөрсөн сарын 24-ны тушаалаар Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах арга хэмжээг энэ сарын 1-10-ны хооронд зохион байгуулахаар болсон.

Тэгвэл энэ хугацааг 14-ний өглөө хүртэл сунгасан тухай албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, шинжилгээнд хамрагдаад хариу нь гараагүй хүлээгдэж байгаа иргэд шинжилгээний хариу гарсны дараа буюу энэ сарын 14-ны өглөө хүртэл орон нутаг руу  зорчиж боломжтой юм.
 
О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus