''Шилэн данс''-ны мэдээллээ ''устгасан'' эсэх асуудлаар тайлбар өглөө
Д.Алтанцэцэг дарга ажилтныхаа байрны засварт мөнгө шилжүүлсэн баримтаа ''устгасан уу'' гэх гарчигтай мэдээлэл манай сайтад нийтлэгдсэн. Мэдээллийг дагуу  "Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас тайлбар ирүүллээ.

-"Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК компани “Газрын тос боловсруулах  үйлдвэр байгуулах төсөл”-ийг БНЭУ-тай хамтран хэрэгжүүлж байгаа. Иймээс үйлдвэрийн төлөвлөлт, инженерчлэл, зураг төслийг боловсруулахаар Энэтхэг улсын Нью Дели хотод урт хугацаагаар  томилолтоор ажиллах тус компанийн инженерүүдийн амьдрах байрыг тохижуулахад  зориулахаар 3640 ам.долларын санхүүжилтыг 2020 оны нэгдүгээр сарын 7-нд компанийн данснаас гаргасан байна.
Улмаар 2020 оны нэгдүгээр сарын 9-21-ний өдрүүдэд компанийн инженер, мэргэжилтнүүдийн Нью Дели хотод тогтмол ажиллах, амьдрах байрыг бэлтгэж, тохижилтыг хийх, монголын инженер техникийн ажиллагсдыг бэлтгэх сургалтын  талаар холбогдох байгууллага хүмүүстэй уулзах үүрэгтэйгээр томилолтоор ажилласан байна.

Гэвч дэлхий нийтэд коронавируст халдварын нөхцөл байдлаас үүдэн хөл хорио тогтоосноор тус компанийн инженерүүд БНЭУ-д байнгын ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

Иймээс инженерүүдийн амьдрах байрыг тохижуулахад зориулан компанийн данснаас гаргасан 3640 ам.долларыг 2020 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр компанийн дансанд буцаан шилжүүлсэн байна.  Энэхүү үйл явц нь  мэдээлэл устагасан төлөвт харагдаж байгаа гэсэн тайлбар өглөө.

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.