Цөмийн физикчийн амийг хөнөөсөн хэрэгтнүүдийг баривчилжээ

Ираны аюулгүй албаныхан тус улсын цөмийн физикч Мохсен Фахризадегийн амь насыг хөнөөсөн аллагад оролцсон хүмүүсийг олж тогтоон, баривчилсан гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Энэ талаар Ираны парламентын олон улсын асуудал хариуцсан тусгай зөвлөх Хоссейн Амир-Абдоллахиан “ИСНА” агентлагтай хийсэн уулзалтын үеэр ярьсан байна. Тэрээр “Аюулгүй албаныхны баривчилсан гэмт хэрэгтнүүд шүүхээс мултрахгүй” хэмээн онцолжээ. Гэхдээ тэр хүмүүсийн иргэншил болон бусад холбоотой мэдээллийг нууцалсан байна.

Мохсен Фахризадегийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалт дууссаны дараа  олон нийтэд энэ талаар зарлана гэж мэдэгджээ. Мөн өнгөрсөн сарын 27-нд болсон энэ хэргийн ард Израил улсыг байгаа гэж Ираны Засгийн газар буруушаасан байна.Харин ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн Засгийн газар энэ гэмт хэргийн хариуцлагыг хүлээгээгүйгээс гадна үгүйсгээгүй аж. Хоссейн Амир-Абдоллахиан энэ аллагад Израил улсыг буруутай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнээс гадна АНУ-ын тагнуулын албаныхан оролцоогүй бол еврейн сионист хөдөлгөөнийхөн зорилгоо биелүүлэхгүй байсныг онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.