Хоёр төсөвтэй гэх тодотголоосоо яагаад ч салж чадахгүй нь
Ерөнхий сайд Н.Алтан­хуягийн өргөн барьсан Зас­гийн газрын бүтцийн ту­­­хай хуульд нэмэлт, өөрч­­­­­лөлт оруулах ту­хай, Засгийн газ­рын бү­рэл­­­дэхүүний ту­хай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруу­лах тухай хуу­лийн төс­лийг УИХ-аар хэлэл­цээд, байнгын хороо­гоор хэлэл­цэх нь зүйтэй гэж үзээд бай­гаа. Төсвөө хэм­нэхийн тулд данхайсан бүтцээ багас­га­хаар болж байгаа нь энэ.

Тодруулбал, одоо байгаа 16 яамны зургааг хоёр хоёроор нь нэгтгэн нийт 13 яамтай болох явдал. Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яам нэгд­сэнээр Дэд бүтцийн хөгж­лийн яам, Уул уурхайн яамыг Эрчим хүчний яам­тай нэгтгэснээр Геологи уул уур­хай, эрчим хүчний яам болж өргөжинө. Эдийн зас­­гийн хөгжлийн яамыг Сан­гийн яаманд нэгтгэхээр тө­лөвлөөд байгаа.

Эдгээрээс олны анхаар­лын төвд байгаа нь Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нэгтгэх асуудал. Уг нь хоёр яам нэгд­сэнээр нэг төвлөрсөн тө­сөв­­тэй болох нь хэмээн баяр­лах олон хүн байсан байх. Яагаад гэвэл хоёр тусдаа яамтай болсноор Монгол Улсын төсөв хоёр хуваагдаж байна гэх шүүмж­­лэл сүүлийн жи­лүү­дэд тасраагүй.

Энэ нь хөндлөнгийн эдийн засагч­даас гадна эдийн засагч мэргэжилтэй УИХ-ын ги­шүүдийн ч ярих дуртай сэдвийн нэг болсоор удаж байна. Гэхдээ энэ шүүмж­лэл үнэний ортой.

Тухайлбал, улсын төсөв­тэй холбоотой асуудлыг Сан­гийн яам хариуцдаг бол га­даад хөрөнгө оруу­лалт, тэр дундаа бонд зэрэг нь Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг. Энэ мэтээр улсын тө­сөв хоёр хуваагдчихаад байсан юм. Эдгээр яамыг нэгт­гэснээр төсвөө хэмнэхээс гадна олсон, зарсан хоёроо нэг дор хянадаг болох нь гэсэн магтаалын гэмээр үг бий болоод байв.

Гэтэл энэ хүлээлт та­лаар болох нь бололтой. Учир нь Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн уг хуу­лийн төсөлд Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нэгтгэнэ, ингэхдээ одоогийн Эдийн засгийн хөгжлийн яамны гадаад хө­рөнгө оруулалттай холбоотой зарим асуудлыг Гадаад хэр­гийн яаманд харьяа­­луу­лахаар заажээ.

Харин МАХН-ын ерөн­хий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын “МАХН-ын сайдууд бүтцийн өөрч­лөлтөд хамаарахгүй. Эрх баригч нам фракци дотроо сайн зөвлөж, хэнийгээ үлдээхээ шийдэх ёстой” гэх яриа нь Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг агуулгаар нь баталж өглөө хэмээн хүмүүс ярьж байна. Учир нь МАХН-ын сайдуудаас нэг нь ч бүтцийн өөрчлөлтөд өртөлгүйгээр суудлаа хадгалах болж байна.

Эдийн засгийн хөгжлийн яамны зарим чиг үүргийг Гадаад харилцааны яаманд харьяалуулснаар сайд Л.Болд Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд болох ч Д.Тэрбишдагва сайд Тэргүүн шадар сайд болж Онцгой байдлын ерөн­хий газар, Мэргэжлийн хя­­налтын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газар зэрэг одоо эрхэлж бай­гаа агентлагуудаа мэдэл­дээ авч үлдэх нь.

Энэ хуулийн уг заалт хөрсөн дээр буугаад хэрэг­жээд эхэлбэл улсын төсөв өмнөхийн адил хоёр хуваагдах нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нэгтгэсэн гэх боловч үнэн хэрэгтээ эрхэл­дэг томоохон асуудлыг нь Гадаад харилцааны яаманд харьяалуулснаар улсын төсвийг Сангийн яам 100 хувь гартаа авч чадахгүй дахиад л хоёр тус­даа төсөвтэй улс гэсэн өөр хаана ч байхгүй өвөрмөц нэгэн статусаа хадгалан үл­дэх дээрээ тулаад байна. Үүнийг гадныхан ч хэлдэг юм билээ.

Манайхан гадны зээл тусламжаа улсын төсөвтөө тусгадаггүй, тусад нь байр­шуулдаг учраас олон янзын төсөвтэй мэт ойлгогддог аж. Энэ талаар жирийн нэ­гэн иргэн бус Азийн бо­лон Дэлхийн банкны мэр­гэжилтнүүд удаа дараа хэлж байсан. Тэгэхээр энэ удаа Зас­гийн газрын бүтцийн өөрч­лөлтөөр Эдийн засгийн хөгж­­лийн яамыг “жиргэн” яамдад тарааж өгөх нь то­дорхой боллоо.

Гэсэн ч олон төсөвтэй мэт байдлаа­саа гарч чадахгүй, дахиад л хуу­чин хэвэндээ үлдэх нь ээ.
Өглөөний сонин
М.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2014-10-08 02:40:18
    Ediin zasgiin yam-g baihgui bolgoh heregtei. Hamgiin dampuu yam.
    183.177.97.22
    Мэдэгдсэн Хариулах