ЭМЯ: Улаанбаатарт 4 хүнд, ХӨСҮТ-ийн нэг сувилагчид халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын автолаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь, Дорнод  аймгийн салбар лабораториудад  21470  хүнд шинжилгээ хийсэн байна.  Ингээд таван тохиолдол нэмж бүртгэгдлээ. Батлагдсан 5 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Дөрөв нь батлагдсан тохиодлын ойрын хавьтал бөгөөд гэр бүлийн гишүүд. Нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч байна. Улаанбаатарт голомтлон гарсан өвчлөлийн нийт тохиолдол 132 боллоо. 

Дотоодын халдварын тохиолдол нийт 447 болсон.  Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 898, эдгэрсэн 384 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 505 хүн эмчилгээнд байна.  Хөнгөн 415 хүн, хүндэвтэр  84, хүнд 5, маш  хүнд 1 хүн  байна" гэв.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus