''Их Дүйчин'' буюу Зулын-25-ны өдөр тохиож байна
Шарын шашины үндэслэгч бөгөөд соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн алдаршсан Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдөр гэдэг.  Зулын 25-ны өдөр өнөөдөр тохиож байна. Монголчууд бид эрт дээр үеэс Өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг ”Зулын 25″ буюу “Богд ламын дүйчин” өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэн өнгөрүүлж ирсэн түүхтэй. 
 
Энэ өдөр мацаг барьж /цагаан хоол идэж/ арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани, мэгзэм уншин, зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маани, мэгзэм нь түм болон арвижин их буян хураадаг байна.

Сүсэгтэн олон цар тахлын энэ хүнд үед гэрээсээ даган баясаж, буянд шамдан өнгөрүүлэхийг МБШТ Гандантэгчэнлин хийдээс уриаллаа.

О.МОЛОР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.