Эсрэг тэсрэг байр, суурь

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуультай нэг өдөр явуулах саналыг дэмжлээ.  СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангийн зүгээс  цаг хугацааны хувьд зөрүүтэй сурталчилгаа эхлэх учраас сонгуулийн сурталчилгаа бие биедээ нөлөөлөх эрсдэл үүсэх магадлалтай.  Мөн  тоног төхөөрөмжийн хүндрэлүүд гарна гэдгийг байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.  Гэвч гишүүдийн олонх сонгуулийг нэг өдөр явуулах саналыг дэмжсэн юм.  Мөн энэ асуудалд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан,  С.Бямбацогт нар эсрэг байр суурь илэрхийлэв.

С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ СОНГУУЛИЙГ ХАМТ ЯВУУЛАХ НЬ ЭРДСЭЛТЭЙ

-УИХ-ын гишүүн орж гарсан бол нөхөн сонгуулийг 50 хоногийн дотор зарлах ёстой. Санал хураалтыг 120 хоногийн өмнө зарлах ёстой. Д.Сумъяабазар гишүүнээсээ татгалзаад үндсэндээ 50 хоногийн хугацаа нь дууссан. Энэ хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо, СЕХ хаана юу хийгээд явж байсан юм бэ. Би ойлгохгүй байна. Зардал их гарна, Ерөнхийлөгчийн сонгуультай нэг өдөр явуулна гээд яриад байдаг. Нөгөө талд нь СЕХ-ны удирдлагууд хоёр сонгуулийг хамт явуулах техникийн боломж байхгүй. 

Эрсдэлтэй гэж яриад байдаг. Урьдчилж уулзаад, яриад шийдээд орж ийшээ ирэх ёстой биз дээ. 50 хоногийн хугацаанд та нар юу хийж байсан юм бэ. Бүлгийн дарга, байнгын хорооны дарга та хоёр эсвэл ярьчихсан юм уу. СЕХ-ноос санхүүгийн зардлын тооцоо явуулсан юм байна. Түүнээс тусад нь явуулах, хамт явуулах санал хэлээгүй юм байна. Хамт явуулбал эрсдэлтэй, тусад нь хийх ёстой гэж байр сууриа илэрхийллээ. Эцэст нь сонгууль будлиантвал, маргаан үүсвэл хэн хариуцах вэ. Төрийн тэргүүний сонгууль болох гэж байна. Ийм байдлаар хэлэлцвэл хөнгөн хуумгай шийдвэр гарах гээд байна. Зардлыг хэмнэх нь зөв ч СЕХ хамт явуулбал эрсдэлтэй гэж хэлээд байна. Эрсдэлгүй зөв шийдвэр л гаргах ёстой.

Л.ЭНХ-АМГАЛАН: ТУСАД НЬ ЯВУУЛБАЛ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

-Хоёр сонгуулийг хамт явуулсан туршлага бий. Техникийн хувьд асуудал гарахгүй байх. Нөхөн сонгуулийг дангаар нь явуулбал нэг тэрбум гаруй төгрөгийн зардалтай гэж тооцсон байна. Харин Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулбал 100 сая төгрөгийн зардалтай гэсэн тооцоог Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар төсөл боловсруулсан. Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг нэгдүгээр сард зарлана. Бид дан ганц зардлыг тооцож байгаа юм биш. Цаг хугацаа, зардал, технологийн хувьд зохион байгуулах боломж байгаа гэж ярьсан байна. Ажлын албаны дарга нь  технологийн хувьд хамтад нь зохион байгуулах боломжтой гэж хэлсэн юм байна шүү дээ. Төр 11 дахин бага зардалтай сонгууль хийх ёстой биз дээ. 1.1 тэрбумаар хийх сонгуулийг 100 сая төгрөгөөр хийх ёстой. СЕХ-ны дарга, Нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга нар нь өөр өөр юм ярьж болохгүй. Та нар энэ танхимаас тангараг өргөөд гарсан биз дээ. Шаардлагатай бол танайд аудит оруулна шүү.

Ийнхүү нөхөн сонгуулийг товлох хуулийн хугацаа дуусч байгаа ч цаг хугацаандаа баригдаж, нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамт явуулах УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороо баталлаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • lhagwa 2020-12-14 04:26:45
    bymbatsogt yu sedeed bga nowsh we.ashig sonirholiin zorchil bna da
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2020-12-11 18:02:25
    nokhon songuuli hereggyi ternii orond hognii mashin abae
    162.158.165.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-12-11 11:55:47
    Энэ Бямбацогт бутэхгуй нехер. МАН ийм нехдеесее хурдан салаач ээ
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • 0 2020-12-10 10:02:10
    Ард иргэд нь ажилгүй, орлогогүй, үр хүүхэд нь идэх хоолгүй зүдэрч байхад нөхөн сонгуулиар яадгийм?!?! Хоосон байж л байг!!
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-12-10 04:39:19
    ҮНДСЭН ХУУЛИЙН БИЛЭГ ТЭМДЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БУСАД СОНГУУЛЬТАЙ ХАМТРААД ЯВУУЛАХ ЮУ НЬ БУРУУ ГЭЖ ,,,ЖИЛД 2 УДААЛ СОНГУУЛЬ БОЛОХООР ХУУЛЬД ЗААГАА БИЗ ДЭЭ
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Өаабр 2020-12-10 03:43:10
    Ер ерөнхиилөгч нь гүйцэтгэх засгаа толгойлоод явдаг болмоор бна Америк шиг . Нэг их олон толгойтой улс боллоо.
    162.158.62.38
    Мэдэгдсэн Хариулах
  • МАН 2020-12-10 01:08:54
    шиНөхөн сонгуулийн 1.1тэрбум төг зардлыг МАНГАР шийдвэр гаргасан МАН-ы УЗ, Сумъяабазар нараас гаргах нь зөв өө. Төсвөөс гаргаж болохгүй, татварын мөнгө шүү. ДАВ...
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-12-10 00:37:54
    За юун сүртай юм аль болох зардал багатай талаасаа хандах зөв цаашдаа өмнөх сонгуулиар таслагдсан хүнээ л авч баймаараа
    172.69.135.115
    Мэдэгдсэн Хариулах