Орон нутаг руу зорчих иргэдээс шинжилгээ авах 20 цэгийн үйл ажиллагааг зогсоолоо

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод коронавирусийн халдвар илрүүлэхээр 9,314 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарч, шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Түүнчлэн “Нэг өрх-нэг иргэн” зарчмаар 70,000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөснөөс одоогоор 65,860 хүнийг шинжилсэн. Өнөөдөртөө уг шинжилгээг хийж дуусна.

 Түүнчлэн Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэдийг 20 цэгт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагааг зогсоолоо.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр 12 дугаар сарын 1-10-нд хот хооронд зорчуулах хөдөлгөөнийг нээсэн. Энэ хүрээнд иргэд орон нутаг руу зорчихоосоо 24-48 цагийн өмнө 119.mn сайтад бүртгүүлэн шинжилгээ өгч, хариугаа авснаар тасалбар захиалах боломжтой юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.