.jpg)
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт явуулах УИХ-ын нөхөн сонгуулийн товыг тогтоох асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргаар томилогдсоноор тус дүүрэгт нөхөн сонгууль явуулах учиртай. Нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах төсөл боловсруулжээ.
Нөхөн сонгуулийг дангаар нь явуудахад нэг тэрбум гаруй төгрөгийн зардал гарах бол Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулбал 100 сая төгрөгийн зардалтай гэсэн тооцоог Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн байна. Иймээс Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар төсөл боловсруулжээ.
Улмаар гишүүдийн олонх нь СХД-ийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахыг дэмжлээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг ирэх оны нэгдүгээр сард тогтооно.
О.ОНОН
Оллоо.мн