Допинг хэрэглэсэн бөхийн цолыг хураах боломжгүй
Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Тэгвэл жил бүр энэ асуудлаар хэрэглэсэн, хэрэглээгүй гэх маргаан дэгдэж нэг хэсэг шуугиж байгаад  эзэн холбогдогч нь ямар нэгэн  шийтгэл хүлээсэн нь тодорхойгүй байдлаар дуусдаг. Энэ жилийн хувьд ч мөн ялгаагүй. БНСУ-руу явуулсан шинжилгээгээр гурван бөх сэргээш хэрэглэсэн хэмээх мэдээлэл гарч байсан ч хэд хоногийн дараа хоёр бөх сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон. Тэдний нэрийг удахгүй зарлаж хариуцлага тооцно гэж байсан ч өнөөдрийг хүртэл  чимээгүй байна.

Иргэдийн хувьд  хэзээнээсээ л бөхөө дээдэлж ирсэн учраас Үндэсний их баяр наадмаар урамтай сайхан барилдан шөвгөрч, том цолонд хүрсэн бөхчүүд допинг хэрэглэсэн гэдгийг сонсоод урам нь хугарч, хатуухан шийтгэл хүлээлгэхийг хүсдэг. Тодруулбал баяр наадмаар хүртсэн цолыг нь хураах нь зүйтэй гэж үздэг юм. Гэвч манайд тийм эрхзүйн орчин байдаггүй аж.

Энэ тухай албаны хүн хэлэхдээ “Допинг хэрэглэсэн тамирчдад хүлээлгэх хариуцлага хоёр янз. Их спорт, үндэсний спорт гэдгээрээ ялгаатай тооцогддог. Их спортын тамирчид Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон олон улсын спортын холбоодын допингийн хяналтын дүрэмд зааснаар дүрмийн дагуу хариуцлагыг тооцох журамтай. Тухайлбал, эрх хасах хугацаа хоёр жилээс дээш, насан туршид нь хүртэл байдаг. Ямар зөрчлийг хэдэн удаа гаргаснаас нь шалтгаалдаг. Харин үндэсний спортын хувьд баяр наадамд оролцож байгаа бөхчүүдээс илэрсэн шинжилгээний хариуг Үндэсний олимпийн хороо хүлээж аваад зохих байгууллагуудад хүлээлгэн өгөх үүрэгтэй. Шийтгэл тооцох эрх нь хуулиараа үндэсний их баяр наадмын хороонд олгогдсон байдаг. Бусад хэлбэрээр хариуцлага тооцох ямар нэгэн үйлдэл хийхээр хууль зөрчих гээд байдаг. Ер нь л учир дутагдалтай. Допингийн шинжилгээний хариу ирсний дараа хариуцлага тооцох гэхээр тухайн бөхөд цол олгосон зарлиг аль хэдийн /7 сарын 12-ны өдөр/ гарчихсан байдаг. Энэ цолыг олгосон зарлигийг цуцлах, хүчингүй болгох механизм байхгүй учир цолыг хураах боломжгүй юм” гэлээ.

Тэгэхээр дээр дурдсанчлан энэ жилийн наадмаар  ард түмнийг хуурч мэхэлсэн нэр нь  тодорхойгүй хоёр бөх ямар ч цолонд хүрсэн бай түүнийгээ хураалгахгүй юм байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi teneg  2014-10-15 07:07:23
    za bitgii tenegteerei
    103.10.21.39
    Мэдэгдсэн Хариулах
  • нэргүй 2014-10-13 11:25:22
    энэ 2 биш баахаа өөр хүмүүс маш сонин байсан даа бөх мэдэх нь мэдэх л баахаа
    202.21.113.110
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2014-10-08 04:50:53
    zarlig gargaj bolson yum chin tsutsalj bas bolno biz dee
    112.72.13.60
    Мэдэгдсэн Хариулах
  • xxxx 2014-10-08 04:21:30
    ulsiin bayraar naidvartai turuuluulex sain chanariin sergeesh zarna batalgaa ogno tootsoog tsol avsanii margaash avna shagnaliin jipeer tootsoo xiij bolno naidvartai 16 s deesh nasnii ymarch er xun bj bolno xa xa xa
    202.70.41.250
    Мэдэгдсэн Хариулах
  • xxxx 2014-10-08 04:19:10
    za ter dopingiig chini buten jil uuj bgaad barildaj turuulii baiz neg udaa tsol avaad l axij barildaxgui baiy l daa ene chini xarin zugeer ym bn shde ashgui dee odoo mongo box gej bxgui bolson ym bn shdee sergeesheer l shiiddeg bolson ym bn tee
    202.70.41.250
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-08 04:15:34
    хоол, архи айраг гударч гэдэс гүзээ нь томроно, допинг хэрэглэж улам бүдүүрнэ бас танхай зэрлэг байдалтай болно эвлэрээд л байх уу. Тийм л юм бол хүндийг өргөж жу-до, чөлөөтөөр дэлхийд өрсөлдөж, дүүгүүр бөөрөнцөг шидэж дэлхийд нэрээ гаргаач. МҮБХ бүх эрх
    112.72.13.38
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-10-08 03:30:19
    Tsoliig ni huraahgui yum bol dopingiin shinjilgee avch zardal chiregdel bolj yadgiim. Tsoliig ni shuud huraah heregtei. Tegehgui bol ard tumen temtsene shuu. Olon tumen Mongol buhuu medne shuu. Nyamdorjiin uzemjeer shiiddeg asuudal bish. Mongol tumen medn
    182.160.44.169
    Мэдэгдсэн Хариулах
  • deree 2014-10-08 03:04:39
    umhii uvsiinhan l iim yum bichvvlj dee. batsuuri doping hereglesen shv dee. ug ni 3-n buhiin ner irsen getel neg ni bgvi bolson gedeg chin shv dee. aav ni hvvgiinhee shinjilgeeg argalah gej zailuul hulsuu gartal gvij hvnii umnu arai l bvjiglej duulj nugar
    202.179.20.233
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2014-10-08 03:26:05
      Магадгүй л юм яагаад дараад зарлахгүй байгаа юм бол. Эсвэл дээрээс дарамтлаад зарлуулахгүй байгаа юм боловуу.
      203.91.119.234
      Мэдэгдсэн Хариулах
  • нэр 2014-10-08 02:39:32
    Сэргээш хэрэглэсэн 2 нөхөр л иймэрхүү булхайтай нийтлэл бичүүлээд явдаг юм уу хаашаа юм.
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • нэр 2014-10-08 02:38:30
    7.2.Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 9 давсан бол үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгоно.
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • нэр 2014-10-08 02:38:24
    7.1.Улсын баяр наадамд дараахь амжилт гаргасан бөхөд дор дурдсан цол олгоно: 7.1.1.тав давсан бөхөд улсын начин; 7.1.2.зургаа давсан бөхөд улсын харцага; 7.1.3.долоо давсан бөхөд улсын заан; 7.1.4.найм давсан бөхөд улсын гарьд; 7.1.5.ес даван түрүүлсэн бө
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • нэр 2014-10-08 02:37:08
    Цуцлах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй биш байгаа шүү. Үндэсний баяр наадмын тухай хууль: 10.2.Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөх, 9.2-т заасан үндэсний сур харвааны эхний 3 байр эзэлсэн харваачийг сэргээшийн шинжилгээнд з
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-08 02:33:18
    Тэгээд яах гэж шинжилгээ хийлгэдэг юм бол бүтэхгүй ээ.
    203.91.119.234
    Мэдэгдсэн Хариулах
  • alaa 2014-10-08 02:03:10
    Doping hergelsen bol tsoloo huraalgahgui bol bugdeeree doping hergeleej dee buhchuud mini ...buun galzuu ongiroo yumnuud l deveed bn biz ...mtegdeg l biz dee...kkkkk hahahaa
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • бүк 2014-10-08 01:57:35
    хуулиа засаач
    202.21.113.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-10-08 01:47:37
    Зарлигийг цуцлах, хүчингүй болгох механизм байхгүй гэдгээр хариуцлага тооцохоос хайцаалж Үндэсний биеийн тамирын хороо нь нэг сахилгын маягтай шийтгэл оноовол бид ямар юмных нь бөхөө дээдэлдэг ард түмэн энэ тэр гэж ярих вэ дээ. Зарлигаа хүчингүй болгох ЗА
    202.180.216.226
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-08 01:30:10
    Энэ улс оронд ямарч дэг журам ,эмх замбараа ,хүн чанар алга харамсалтай байна. Нэртэйгээр нь допинг хэрэглэхийг зөвшөөрчихсөн дээр гэсэн байна ш дээ. Энэ муу Сансартуяа хэний захиалгаар бичиж байгаа бол. Хууль гууль болждээ энэ Элбэгдоржийн үед.
    203.91.119.234
    Мэдэгдсэн Хариулах
    • За за 2014-10-08 01:57:05
      Нэгэнт хариуцлага ноогдуулах боломжгүй юм чинь допингийн шинжилгээ авч зардал гаргаад яадаг юм бэ. Би ирэх жилийн наадамд допинг ууж барилдаад түрүүлнэ шүү.
      27.123.213.4
      Мэдэгдсэн Хариулах