Төрийн ордонд хөл хорио тогтоолоо
Яг одоо Төрийн ордонд хөл хорио тогтоож, зүүн жигүүрийг тусгаарлалтад аваад байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь Төрийн ордны зүүн жигүүрийн хоёр  давхарт байрлан ажилладаг нэгэн ажилтнаас түргэвчилсэн оношлуураар коронавируст халдварын шинжилгээ авахад эерэг гарсан байна.

Одоогоор  түргэвчилсэн оношлуураар хийсэн  шинжилгээг PCR-аар баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү хүргүүлжээ. 

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus