Эрдэнэсийн санд 1.1 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс хадгалагдаж байна
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийг шинэчлэхдээ холбогдох судалгааны үр дүнд үндэслэн зөвхөн эрдэнийн чулуу, үнэт металлаар эрдэнэсийг хязгаарлахгүй “түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл” зэрэг үнэт хөрөнгийг эрдэнэсэд тооцож, олон улсад хүлээн зөвшөөрч тогтсон ангиллаар тодорхойлдог байх, эрдэнэсийн сангийн эрхлэх үйл ажиллагааг төв банкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, валютын зохицуулалтыг хэрэгжүүлэх чиглэлээр үнэт металл худалдан авдаг үйл ажиллагааг тусгаарлах, Монголбанкнаас эрдэнэсийн санг эрхлэх ажиллагааг өргөжүүлж, санхүүгийн тайланд тусгах, бүртгэх, хүн, хуулийн этгээдээс эрдэнэсийн сантай харилцах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинэчлэн тодорхойлохыг зорьсон. Монгол Улсын үнэт хөрөнгийн хуримтлал болох эрдэнэсийн санг арвижуулах, бүртгэх, мэдээлэх зэрэг эрдэнэсийн санг эрхлэх Монголбанкны үйл ажиллагааг боловсронгуй болгох, үнэт металлын сорьцын зөрүүнээс төрд үүсэж болох санхүү, хууль зүйн эрсдэлийг бууруулах, эрдэнэсийн сан, эрдэнэс эзэмшиж байгаа төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн эрх үүргийг шинэчлэн тодорхойлох чиглэлээр боловсруулсан байна. 
 
Энэ үеэр Эрдэнэсийн санд одоогийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий 1.7 сая ширхэг эд зүйлс хадгалагдаж байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Эрдэнэсийн санг арвижуулах чиглэлээр Улсын Их Хурлаас 2.0 тэрбум төгрөгийн төсвийг баталсан байна. 

Тодруулбал, 2018 онд 970 сая төгрөг, 2019 онд 917 сая төгрөгөөр тус тус Эрдэнэсийн санг баяжуулсан гэдгийг ажлын хэсгийнхэн тайлбарлав.
 
 
О.МОЛОР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • тохиолдлоор уншигч 2020-12-09 01:48:35
    Эрдэнэсийн сангийн үнэлгээ хэмжээг улсын нууцад оруулдаггүй юм уу, бидэндээ их тоо мэт боловч колончлолоор баяжсан гадаадын улсуудтай харьцуулвал бага тоо байх ...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах