Махны жижиглэнгийн үнэ нэмэгдэж, нарийн ногоо тасарчээ
Хүнсний бүтээгдэхүүний үнийн мэдээллийг хүргэе. “Хүчит шонхор” захад хонины ястай мах 7200-7500 төгрөг, хонины цул мах 7800 төгрөг, үхрийн ястай мах 10000-10500 төгрөг, үхрийн цул мах 10500-12500 төгрөг, адууны мах 8300-8500 төгрөг, ямааны мах 7000-7300 төгрөгийн үнэтэй байна. Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай махны доод үнэ 10000 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн цул махны дээд үнэ 12500 төгрөг болж 1000 төгрөгөөр буурсан, адууны махны доод үнэ 8300 төгрөг болж 200 төгрөгөөр буурсан, ямааны махны дээд үнэ 7300 төгрөг болж 100 төгрөгөөр нэмэгдсэн байна. Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины махны доод үнэ 5000 төгрөг болж 1000 төгрөгөөр буурсан, үхрийн мах 7600-8300 төгрөг болж 300-600 төгрөгөөр нэмэгдсэн, ямааны мах 5200 төгрөг болж 400-600 төгрөгөөр нэмэгдсэн байна. Мах 78 тонн нийлүүлэгдсэн байна.
 
Харин хүнсний ногооны хувьд Барс-1, Барс-2, Хархорин захуудад Монгол төмс 800-1100, Монгол лууван 1000-1800, Монгол сонгино 2500-3500, Хятад сонгино 1500-2000, өндөг 370-400 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол нарийн ногоо импортоор орж ирэхгүй байгаа учир нийлүүлэлт тасраад байгаа аж.



О.МОЛОР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.