Дотуур байрны 5689 оюутныг шинжилгээнд хамрууллаа

Оюутны дотуур байрны шинжилгээний цэгүүдэд 12 сарын 07-ны өдөр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт тавьж 26500м.кв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийлгүүллээ. Шинжилгээнд их дээд сургуулийн 31 дотуур байрны 5689 оюутаныг хамруулсан. НЭМГ-ээс томилогдсон эмч нар оюутаны байранд ажиллаж, хэрэглэсэн багаж хэрэгсэл, аюултай хог хаягдлыг шар уутанд хийж Элемент ХХК-д хүлээлгэн өгсөн.

Хяналтын явцад дотуур байрны шинжилгээний цэгт шаардлагатай байсан нөмрөг бээлий, эмнэлгийн хог хаягдлыг хаях шар уут зэрэг материалаар хангагдаагүй байсан зөрчлийг арилгууллаа. Мөн хог хаягдлыг буруу газар байрлуулсан, хаясан, зөрчлийг арилгуулж, тусгаарлах өрөөний байршлыг өөрчлөн, урсгалын зохион байгуулалтыг зөв болгуулан, гарын оролцоогүй хогийн сав байршуулж, сорьц авагчид шинжилгээ авах зөв техникийг тайлбарлаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Өнөөдөр 100-гаас доош оюутантай дотуур байрны оюутнууд тусгай цэг дээр өөрсдөө очиж шинжилгээ өгөх юм.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus