
"Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Шилэн данс”-ны мэдээллээ устгасан баримтыг Шилэн Цогоо дэлгэжээ.
Бүр тодруулбал, энэ оны нэгдүгээр сард Гадаад гэрээ хариуцсан мэргэжилтэн О.Чулуунбаатарын байрны засвар хийхэд зориулж 3640 ам.долларын гүйлгээ хийсэн байв. Гэвч энэхүү баримтыг хэдхэн хоногийн өмнө устгасан байна.
"Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” бол Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зээлийн хөрөнгөөр байгуулагдсан. Гэтэл тэд ийнхүү орон байрны засварын мөнгөө компанийн данснаас гарган хийж байгаа нь хэр ёс суртахуунтай үйлдэл вэ? Мөн дээрээс нь үүнийгээ нуух үйлдэл гаргаж төрийн хууль зөрчсөн байгааг холбогдох албаныхан анхаарал хандуулах хэрэгтэй биз ээ.
О.ОНОН
Оллоо.мн