Сарны дээжийг тээсэн сансрын хөлөг 10 хоногийн дараа дэлхийн тойрог замд орно

Сарыг судалж, түүний хөрсний дээжийг дэлхийд авч ирэх зорилго бүхий Хятадын Сансрын Судалгааны байгууллагын төсөл амжилттай үргэлжилж байна. Хэдхэн өдрийн өмнө саран дээр бууж 2 кг орчим хөрсний дээжийг авсан судалгааны төхөөрөмж саран дээрээс хөөрч, өнөөдөр сарны тойрог замд эргэлдэж байсан хөлөгтэйгээ амжилттай залгагджээ.

Дэлхийгээс тодорхой хэмжээний алсын зайд буй 2 объектийг нарийн тооцооллын үндсэн дээр уулзуулж, залгалт хийнэ гэдэг амаргүй үйл ажиллагаа юм. Сарны судалгааны энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Европын Сансар судлалын агентлаг дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.

Сарны дээжийг тээсэн сансрын хөлөг 10 хоногийн дараа дэлхийн тойрог замд орж, улмаар газардах төлөвлөгөөтэй байна.


Эх сурвалж: chinadaily.com.cn
Н.ЭНХБАЯР

Бусдад түгээх
  • gplus