ЭМЯ: 38 тохиолдол шинээр нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын автолаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь  аймгийн салбар лабораториудад нийт 23341 шинжилгээ хийгдсэн. Ингээд 38 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улаанбаатар хотод 32 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Гурав нь Цэргийн төв эмнэлэгт тусгаарлалтад байсан хүмүүс,  29 нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн хүмүүсээс илэрсэн. Нийслэлд нийт батлагдсан тохиолдол 128 боллоо.    Дүүргүүдээр хэлвэл Баянгол 32,  Сонгинохайрхан 18, Баянзүрх 25, Сүхбаатар 26, Хан-Уул 18, Багануур 1, Чингэлтэй 8 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Сэлэнгэ аймагт 2 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Нийт батлагдсан тохиолдол 203 боллоо. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол илэрсэн нь гэр бүлийн хүмүүс байна. Орхон аймагт нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн. Нийт тохиолдол 25 болсон байна.

Дотоодын халдварын тохиолдол нийт 439 болсон.  Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 887, эдгэрсэн 384 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 494 хүн эмчилгээнд байна. Сэлэнгэ аймагт эмчлэгдэж байгаа найман хүний биеийн байдал хөнгөн байна. Хөнгөн 416 хүн, хүндэвтэр  71, хүнд 5, маш  хүнд 2 хүн  байна" гэв.


ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "119.мн сайт гацсан тохиолдол гарсан. Үүнийг ЭМЯ-аас тухай бүр нь засаж тохируулаад явж байгаа. Шинжилгээний хариуны хувьд өгсөн өдрөөс хойш 72 цагийн хугацаанд гарсан хариуг хүчинтэй гэж үзэж байгаа. Маргаашийн хэвлэлийн хурал дээр 119.мн сайтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө"

С.Цог


 
Бусдад түгээх
  • gplus