Уругвай улс бөөгнөрөл үүсгэхгүй байх арга хэмжээг гол тактик болгож байна
Дэлхийн улс орнууд коронавирусийн халдвар эсэргүүцэх өөр өөрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Эдгээрээс сайн жижиг болж байгаа Уругвай улсын жишээг өнөөдөр ЭМЯ онцоллоо.

-Уругвай улсад дэлхий дахинд цар тахал тархаж эхэлснээс эхлэн хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх арга хэмжээг гол тактик болгожээ. Мөн хөл хорионы арга хэмжээг тодорхой давтамжтайгаар зохион байгуулж, хавьтлуудыг илрүүлэх, тусгаарлах, шинжлэх арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулсан байна. Эрсдэлт бүлгийн буюу багш, эмнэлгийн ажилтан, тамирчин гээд эрсдэлт бүлгийн олон хүнтэй харьцдаг хүмүүсийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, шинжилгээний дараа эрсдэлт бүлгийнхээ хүмүүсийг тусгаарлах, тандалт судалгаа хийх арга хэмжээг авчээ.

Түүнчлэн голомтын хариу арга хэмжээг зохион байгуулах ажлыг өргөн хүрээнд хийсэн бөгөөд энэ орны жишээ дэлхий дахинд шинжилгээг өргөн хүрээнд хийсэн орнуудын тоонд орж байна.
 
О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus