Намын бүлгүүд хуралдана
УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт чуулган, байнгын хороодын хуралдах хуваарь, хэлэлцэх асуудлыг баталжээ. Хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь АН, МАН-ын бүлэг хуралдана. Мөн дараах ажлын хэсгүүд хуралдахаар товлосон байна.
 
  • Улсын Их Хурлын даргын 2020 оны 51 дүгээр захирамжаар байгуулсан Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нутгийн удирдлагын танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд.
 О.МОЛОР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • test 2020-12-07 11:23:15
    test content
    162.158.166.218
    Мэдэгдсэн Хариулах
    • www 2020-12-07 11:23:53
      www
      162.158.165.21
      Мэдэгдсэн Хариулах
    • test1 2020-12-07 11:23:27
      test1 content
      162.158.165.227
      Мэдэгдсэн Хариулах