А.Амбасэлмаа: Улаанбаатарт 3,  Сэлэнгэ аймагт 4, Дорноговь аймагт 4 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 3-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын автолаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Ховд, Дорнод аймгийн салбар лабораториудад нийт 20240 шинжилгээ хийгдсэн. 800 гаруй хавьтлын давтан шинжилгээ хийгдсэнээс 11 тохиолдол шинээр нэмэгдлээ.

Улаанбаатар хотод 3 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Хоёр нь ойрын хавьтлын хүний давтан шинжилгээнээс илэрсэн. Нэг нь автобус баазын жолоочийн ойрын хавьтлын хүн юм. Улаанбаатарын батлагдсан нийт тохиолдол  99 боллоо. Дүүргүүдээр хэлвэл Баянгол 26,  Сонгинохайрхан 15, Баянзүрх 24, Сүхбаатар 16, Хан-Уул 16, Багануур 1, Чингэлтэй 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Сэлэнгэ аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь нэг гэр бүлийн болон ойрын хавьтлын хүнээс илэрсэн.  Нийт батлагдсан тохиолдол 197 боллоо.  Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 4 тохиолдол нэмэгдсэн. Энэ нь ойрын хавьтлын хүмүүсээс илэрсэн. Дотоодын халдварын тохиолдол нийт 397 болсон. ХӨСҮТ-ээс 3 хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжлээ. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 842, эдгэрсэн 368  хүн байна. ХӨСҮТ  болон Цэргийн төв эмнэлэгт нийт 465 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 377 хүн, хүндэвтэр  76, хүнд 6, маш  хүнд 2 хүн  байна" гэв.


С.Цог

Бусдад түгээх
  • gplus