
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэв.
Ерөнхийлөгчийн зүгээс 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна. Иймд Монгол Улсын 2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, харилт авч, үг хэлсний дараа УИХ дахь АН-ын бүлэг санал хураалтаас татгалзаж хуралдааныг орхин гарлаа. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, санал хураах төхөөрөмж саатсан байгаа тул УИХ-ын дэгийн тухай хуулийн 14.4-т заасныг үндэслэн гар өргөж санал хураалаа.
Хуралдаанд оролцсон 61 гишүүний 50 нь буюу 82 хувь нь дэмжиж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
О.ОНОН
О.ОНОН
Оллоо.мн