Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр орон нутаг руу зорчихоор PCR-ийн шинжилгээ өгсөн иргэдийн шинжилгээний хариуг программд шивж дууссан гэдгийг мэдэгдлээ. Тодруулбал, програм гацсантай холбоотойгоор өнгөрсөн сарын 29, 30, энэ сарын 1-нд шинжилгээнд хамрагдсан иргэд хариугаа авч чадахгүйд хүрч гар утсаар нь хариуг хүргүүлж байсан. Тэгвэл өнгөрсөн сарын 29, 30, энэ сарын 1-нд шинжилгээ өгсөн иргэдийн шинжилгээний хариуг бүрэн шивж дууссан байна. Уг шинжилгээний хариуг цагдаагийн постууд руу илгээсэн бөгөөд иргэний үнэмлэхнийхээ QR кодыг уншуулахад тухайн иргэний шинжилгээний хариу уншигдах боломжтой болсон байна.
Мөн энэ үеэр бүртгүүлсэн, шинжилгээгээ өгсөн, шинжилгээнийхээ хариуг авсны дараа орон нутаг руугаа зорчих боломжтой гэдгийг анхаарууллаа.
Мөн энэ үеэр бүртгүүлсэн, шинжилгээгээ өгсөн, шинжилгээнийхээ хариуг авсны дараа орон нутаг руугаа зорчих боломжтой гэдгийг анхаарууллаа.
О.ОНОН
Оллоо.мн