Б.Болор-Эрдэнэ: Байгууллага бүр QR системээр үйлчлүүлсэн иргэдээ бүртгэнэ
Засгийн газраас аж, ахуйн нэгж үйлчилгээний байгууллагууд www.qr.119.mn цахим хуудас хэрхэн ашиглах талаар мэдээлэл хийж байна.
 
Вэб сайтыг хэрхэн ашиглах талаар Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “QR систем нь тухайн хүний мэдээллийг алдахгүй байх ач холбогдолтой. Иймээс бид QR системийг сонгож хийсэн. QR системийг хамгийн олон буюу 1,7 сая хэрэглэгчтэй Ибаримтын апплейкшн дээр нэмэлт хөгжүүлэлт хийж байгаа. Маш энгийнээр ААН-үүд, байгууллагууд QR системээ үүсгэх боломжтой. www.qr.119.mn цахим хуудас руу ороод байгууллагын нэр байршил, утасны дугаар гэх мэт мэдээллүүдээ  оруулаад өөрийн байгууллагын QR-ийг үүсгэж болно. QR кодоо байгууллагынхаа үүдэн хэсэгт байрлуулна. Ингээд иргэд тухайн байгууллагаар үйлчлүүлэхдээ QR кодоо уншуулна. Тухайн байгууллага, тухайн байршилд коронавирус илэрлээ гэхэд танд маш хурдан хугацаанд мэдээлэл очно” гэлээ.

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus