Ц.Азжаргал: Манай улс COVID-19-ийн эсрэг ямар ч бэлтгэлгүй байсан нь харагдаж байна

“Зууны мэдээ” сонин, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран гадаадад гацсан болон тэнд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа COVID-19 халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж буй АНУ-д үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Нью Йорк хотын IBM компанийн шинжээч, Агаарын бохирдлыг бууруулах зорилготой Breathe Mongolia-Clean Air Coalition ТББ-ын тэргүүн Цогтсайханы Азжаргалтай ярилцлаа.

 

-Өнөөдрийн байдлаар АНУ-д  14.1 сая хүн COVID-19  халдвар авч, 270 гаруй мянган хүн амиа алджээ. Тухайн улсын төв хотод ажиллаж байгаа хүнийхээ хувьд АНУ яагаад халдварыг хяналтнаасаа алдсан гэж харж байгаа вэ?

-Үүнд олон зүйл нөлөөлсөн. Тархалтыг зогсоож чадахгүйд хүрсэн нэг гол шалтгаан нь амны хаалтны хомсдолоос болж анхнаасаа иргэддээ амны хаалт зүүх хэрэггүй гэж буруу мэдээлэл өгсөн. Хоёрдугаарт, гадаадаас ирсэн хүмүүсийг хөл хорионд оруулаагүй.Тэд дураараа хилээр орж, гарцгаасан. Гуравдугаарт, цар тахал болох гэж байна урьдчилсан байдлаар эрдэмтэд нь шийдвэр гаргагчдад мэдэгдсэн ч цар тахлын бэлэн байдлын хэлтсийн багийг тарааж, ажлыг нь дэмжээгүй. Дөрөвдүгээрт, нэг, хоёдугаар сард энэ өвчний аюулыг мэдсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Ерөнхийлөгч нь хүртэл энэ зүгээр ханиад гэж худлаа хэлж,  маск зүүхгүй удаан явсан. Мөн амны хаалт зүүх дэглэмийг улс төрийн асуудал болгон иргэдийн дунд төөрөгдөл хагарал үүсгэсэн. Тэгж хэнэггүй явсаар байгаад халдвар хяналтаас гарсны дараа ам хамраа ямар нэгэн алчуур, ороолтоор тагла гэсэн зөвлөгөөг маш хожуу өгсөн. Улс даяараа нэг стандартны арга хэмжээ авч, иргэддээ нэгдсэн зөвлөмж өгөхийн оронд муж мужийн захирагчид өөрсдийнхөөрөө янз бүрийн зөвлөмж өгсөн. Шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг шинжилгээнд хамруулж, тусгаарлаагүй. Хатуу гэрийн хорионд бай гэж ч ухуулаагүй. Амьсгалж чадахаа болиод, амь тэмцээд ирвэл шинжилгээнд хамрагдах боломжтой гэсэн.

-Удирдагчдаас гадна иргэдийн ухамсар хандлага халдварыг эрчээ авахад нөлөөллөө гэж харж байна?

-Коронавирусын талаар худал мэдээлэл их тарж, иргэд нь итгэж, улс төрийн, сонгуулийн ажилд гуйвуулан улс төржүүлж хүмүүс анхаарал, болгоомжгүй болсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал гэж тунхагласан ч оюутнууд хичээлдээ явсаар байсан. Зарим мужуудад, залуучууд хаврын амралтаар хамаагүй гадуур тэнэн, зугаа цэнгэл хөөн амны хаалт зүүхгүй, зай барихгүй, шинж тэмдэггүйгээр халдвар тараасан. Дээр дурдсан зүйлсийг мэргэжлийн бус энгийн оршин суугчийн зүгээс ажигласнаар дүгнэхэд шийдвэр гаргагч нар Ази, Номхон далайн орнуудыг бодвол их мэдээлэлтэй байсан ч цаг тухайд нь эрт урьдчилан сэргийлэх ажил хангалттай хийгээгүй.  Иргэд нь  хариуцлагагүй хувиа хичээсэн зан  гаргаж, эрх чөлөө, хүний эрх ярьж, халдвараас урьдчилан сэргийлээгүйгээс олон сая хүн зэрэг  өвдөж, эмнэлгүүдийн ачааллыг эрс нэмлээ. Хүн ам нь сахилга батгүй, хариуцлагагүй, шийдвэр гаргагчид нь иргэддээ зөв мэдээлэл цаг тухайд нь өгч, сэжигтэй, эерэг тохиолдлуудыг тэр дор нь тусгаарлахгүй, шинжилгээ эмчилгээг цаг тухайд нь хийхгүй, эрсдлийг сайн зохицуулаагүй. Тиймээс хичээл сургууль, бизнесийн байгууллага нээгдэхэд халдвар тархаад, сурагч, хүүхдүүд, багш нар, үйлчилгээний ажилчид, эрүүл мэндийн салбарынхан ихээр хохирч байна.

-АНУ хэт таргалалт өндөртэй орон. Энэ нь халдвар хүндэрч, нас барах магадлалыг нэмэгдүүлж байна гэж харж байна?

-COVID-19 халдвар нь хүндэрч,   амь насаа алдаж байгаа хүмүүсийн ихэнх нь хууч өвчтэй, илүүдэл жинтэй, дархлаа муутай, агаарын бохирдол ихтэй мужийн нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс байна. Монголчууд жилийн 7-8 сард нь хорт агаараар амьсгалдаг, амьсгалын замын халдварт өвчнөөр жил бүр олон хүн нас бардаг, даралт, зүрх судасны өвчнөөрөө тэргүүлдэг тул маш эрсдэлтэй хүн амд тооцогдоно. Тиймээс Шинэ зеланд, Хонгконг, Тайванийн жишээг даган халдварыг түргэн шуурхай илрүүлж, тэр дор нь тусгаарлан эмчилж, шинэ дэглэмээр сахилга баттай маскаа зүүн, ариутгал хийх нь чухал. Мөн хатуу хөл хориогүйгээр эдийн засаг, жижиг дунд бизнесээ дэмжин, ажилгүйдэл, ядуурлаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна.

-Яг одоо АНУ-ын иргэдийн амьдрал, ажил хэрхэн өрнөж байгаа вэ. Бусад оронтой харьцуулахад интернет өндөр хөгжсөн орон учраас байгууллагын ихэнх нь зайнаас ажиллаж байгаа юу?

-Халдварын тоо, тархацаас хамааран  муж бүрт өөр өөр хөл хорионы дэглэм үйлчилж байна.Иргэд нь маск зүүж, халдвараас урьдчилан сэргийлэх дадалд суралцаагүй мужийнхан хамгийн их хохирол амссан. Их сургуулиуд есдүгээр сард оюутнуудаа хүлээн авсан ч халдварын тоо эрс нэмэгдсэн учир буцаад зайнаас хичээллэж байгаа. Ихэнх байгууллага зайнаас ажиллаж байна. Харин үйлчилгээний ажилчид, эмнэлэг, хүнсний дэлгүүр гэсэн зайлшгүй шаардлагатай  газрууд нэг хэсэг хаалттай байснаа зарим нь дахин нээгдэж хязгаарлагдмал цагаар ажиллаж байгаа. Дэлгүүрүүд нэг удаа авах барааныхаа тоог хязгаарласан. Гэхдээ хавар гурил, будаа олддоггүй байсныг бодвол нөхцөл байдал арай дээрдсэн.

-Олон хүн ихээр цугладаг үйлчилгээний байгууллагууд алдагдал их хүлээж байгаа болов уу?

-Бизнесийн байгууллагын чиг үүргээс хамаараад өөр байна. Тухайлбал, есдүгээр сарын байдлаар зургаан ресторан тутмын нэг нь буюу 100 мянган зоогийн газар бүр эсвэл түр хугацаагаар хаагдсан. Үүний үр дүнд гурван сая гаруй хүн ажилгүй болсон. Гурваас долдугаар сарын хооронд энэ салбар 165 тэрбум ам долларын алдагдалтай ажилласан. Энэ оны эцэс гэхэд 240 тэрбум ам долларын алдагдал хүлээнэ гэсэн тооцоо гарсан байсан.  Ажилгүй болсон хүмүүсийн ихэнх нь их сургууль төгсөөгүй, үйлчилгээний эсвэл олон хүнтэй харьцдаг салбарын ажилчид байна.

-Ганцхан зоогийн газар гэхэд ийм их хохирол амссан юм байна. Хэдийгээр халдварын тоо эрс нэмэгдэж, эдийн засаг нь хүнд байгаа ч иргэдээ орлоготой байлгах тал дээр төрөөс  хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-АНУ-ын түүхэн дэх 1929-1933 оны Их хямрал, 2007-2009 оны Их уналтын үеийнхтэй дүйцэхүйц ажилгүйдэл, эдийн засгийн уналт нүүрлэсэн. Тиймээс эдийн засаг, иргэд, өрх, бизнесийн байгууллагаа  дэмжих зорилгоор АНУ-ын түүхийн хамгийн том онцгой байдлын хоёр их наяд ам долларын тэтгэмжийг баталсан. Тодруулбал, 560 тэрбум ам доллар хүвь хүмүүст, 500 тэрбум ам доллар том корпорацит, 377 тэрбум ам доллар жижиг бизнест, 340 тэрбум ам долларыг муж, орон нутгийн засгийн газарт, 154 тэрбум ам долларыг нийтийн эрүүл мэндэд, 44 тэрбум ам долларыг боловсрол болон бусад салбаруудад олгосон. Мөн ажилгүйдлийн тэтгэмжийг сунган, оюутны зээлийн эргэн төлөлтийг түр зогсоон, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл олгосон. Тухайлбал жилд 75000 ам доллараас бага орлоготой хүнд 1200 ам доллар, 150000 ам.доллараас бага орлоготой хосууд 2400 ам доллар,  112500 ам доллараас бага орлоготой өрхийн тэргүүн 1200 ам доллар, 17-гоос бага насны хүүхэдтэй гэр бүлүүдийн хүүхэд болгон 500  ам доллар авсан.  Татвар төлдөг хүмүүсийн данс руу шууд мөнгө орж ирсэн .

-Жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгосон зээлийн нөхцөл нь юу байсан юм бол?

-Жижиг дунд бизнесийг дэмжих 377 тэрбум ам долларыг хоёр долоо хоногийн дотор хуваарилж дуусаад дахин төсөв гаргасан. Энэ зээл нь ажил олгогч ажилтнаа халахгүй, авсан мөнгөнийхөө 75 хувийг цалингийн зардалд зарцуулж байвал буцааж төлөх албагүй гэсэн янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Одоо хоёр дахь удаагийн тэтгэмжийг тараах талаар хуралдаж байгаа. Хамгийн гол нь цар тахлын халдварыг хяналтандаа авч чадахгүй, иргэдийн хариуцлагагүй байдал үргэлжилвэл энэ чигээрээ эдийн засгийн уналт, ажилгүйдлийн өндөр түвшингээс  нэг хэсэг салж чадахгүй гэж бодож байна.

-Ийм хүнд хэцүү үед төр ямар аж ахуй нэгжээ илүү дэмжих хэрэгтэй вэ?

-Миний бодлоор жижиг дунд бизнесээ илүү их дэмжих хэрэгтэй байсан юм шиг санагддаг. Тэтгэмж авсан том том компаниуд нь аль хэдийнэ хөл дээрээ босчихсон, бүр илүү их ашигтай ажиллаж байгаа. Харин зарим жижиг дунд бизнесүүд орлогогүйгээр үйл ажиллагаагаа явуулах хэдхэн долоо хоногийн бэлэн мөнгөний нөөцтэй учир  ихэнх нь дампуурсан. Монгол улс гадаадаас орж ирсэн тэтгэмж, тусламжийн хэдэн тэрбум санхүүгийн эх үүсвэрийг эдийн засгаа дэмжих, эрсдэлт нийгмийн давхарга, жижиг дунд бизнесүүдээ дэмжихэд зарцуулаасай гэж хүсч байна.

-Манай улс халдварыг дотооддоо алдчихсан учир хөл хорио тогтоосон. Үүнээс үүдэн олон хүн ажилгүй боллоо, хөл хориогоо цуцал гэж шаардаж байна. Үүнийг хэрхэн шийдвэл зүгээр юм бол?

-Халдвар энэ оны эхээр тархаж бусад улс орны эрүүл мэндийн байгууллага ачааллаа дийлэхгүйд хүрч, эдийн засаг нь уналтад орсон. Дотооддоо халдвар тархаагүй 8-9 сарын хугацаанд бусад орнуудаас суралцаад эдийн засгийн уналтад бэлтгэх, өрхүүд хоол хүнс, бэлэн мөнгөө нөөцлөх хангалттай хугацаа бидэнд байсан.  Харин одоо бусад улс шиг иргэд нь эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хамтран ажиллаж өвчнөөс урьдчилан сэргийлж, өвдсөн бол яаралтай тусгаарлан эмчлүүлэх хэрэгтэй. Мөн гадаадад гацсан хоол хүнс, хийх ажилгүй болсон иргэдээ авчрах шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-12-04 13:27:59
    xezee yamar obchin garna gej beldex yum neg l uxaantai medemxiirsen xooson tolgoinuud delxii ter ayar uum l bauna xarin ch chadlynxaa xireer bid uzej bsugaa
    108.162.216.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2020-12-04 03:17:05
    Хаанаасаа ийм юмнуудыг олоод байдаг байнаа?
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-12-03 22:35:39
    сайхан дураараа залах юмаа. өнгөрсөнд ухаантан олон мэт боловч ирээдүйг мэдэгч мэргэд нь ховордсон цаг юм даа
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • 1115 2020-12-03 16:42:58
    чи яг юу хийснээ,яаж тус болсноо бич.дараа нь солиор.....
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-03 13:45:38
    Хуцдаг мал вэ чи хол очиж хуцаарай. Дэлхий монголыг үнэлж бна шүү
    162.158.167.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-12-03 11:15:52
    Mongol gadaadad bui irgedee avch chadah chadvargui bol davhar irgenshliin huuliig darui gargah ni deer
    108.162.219.73
    Мэдэгдсэн Хариулах
  • Зайл  2020-12-03 09:21:51
    Чи хуцалгүй зайлаа
    162.158.90.81
    Мэдэгдсэн Хариулах
  • aranjin 2020-12-03 07:46:50
    Yamar urt nuurtei boginohon uhaantai huuhen be
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Ккк 2020-12-03 07:36:55
    Сонгуульд ялах гэж бүх нөөцөө шавхаад яг коронагийн үед юу ч хийж чадахгүй байна.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • !?! 2020-12-03 06:16:58
    Манай төр засаг нэг үе шинэ гэрбүлд 500сая₮ г.м.-ээр мөнгийг хамаагүй цацсан атлаа энэ Засгийн газар нь хүнд цаг үед мөнгө байхгүй гээд тас гүрийгээд суучихла...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах