УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Зудын үнэлгээгээр нэн эрсдэлтэй ганцхан аймаг байгаа нь Баянхонгор. Ган, зуд нэмээд короногийн нөхцөл байдал хүндэрлээ. Аймгийн Баянбулаг, Баян-Өндөр суманд энэ гааль, НӨАТ-ын тухай хуулийн төсөл батлагдсаны өвс тэжээл яг хэдэн төгрөгөөр, яг хэзээ малчдын гар дээр очих вэ? Өнжмөл өвсөө үнэгүй эсвэл зээлээр өгмөөр байна. Малчдын байдал хүнд байна. Малын түүхий эд үнэ ханш унасан, Улаанбаатарынхан махаа хямд идэх дуртай, мал маллах малчдад туслах дургүй. 10 мянгаас дээш гарахаар бөөн хэл ам болдог. Үнэндээ хэдэн малчдын хүчинд хямд мах идэж байгаа” гэлээ.
Харин түүний асуултад салбарын сайд “Өнжмөл өвсийг үнэгүй өгье гэх шийдвэрийг УОК-ын дарга гаргасан. Үүнийгээ мягмар гарагт аймгийн Засаг дарга нартай цахимаар холбогдож хуралдах үеэрээ чиглэл өгсөн” гэлээ.
О.ОНОН
Оллоо.мн