Т.Бах ОУОХ-ны Ерөнхийлөгчөөр 2025 он хүртэл ажиллана

2021 оны гуравдугаар сард Грекийн Афин хотноо болох ОУОХ-ны 137 дугаар чуулганы үеэр Олон Улсын Олимпийн Хороо/ОУОХ/-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн товтой байсан. ОУОХ-ны Ёс зүйн комиссын дарга, (H.E ) ноён Бан Ги-Мүн, Ёс зүй , хууль дүрэм сахиулах асуудал хариуцсан мэргэжилтэн Пакере Заппелли нар өчигдөр одоогийн Ерөнхийлөгч Томас Бах энэ сонгуульд өрсөлдөх цор ганц нэр дэвшигчээр тодорсон гэдгийг албан ёсоор зарлалаа. Ингэснээр энэ жил нас сүүдэр 67 хүрсэн герман зүтгэлтэн үүрэгт ажлаа 2025 он хүртэл дахин болон сонгуулийнхаа сүүлчийн дөрвөн жил улиран гүйцэтгэнэ. ОУОХ-ны дүрмээр 2013 онд сонгогдсон өнөөгийн Ерөнхийлөгчид 8 жилийн эрх мэдэл олгосон билээ. Томас Бах нь Монреаль-1976 олимпийн туялзуур сэлэмний багийн аварга цолтон бөгөөд 1991 оноос ОУОХ-ны гишүүн, 2013 оноос ОУОХ-ны Ерөнхийлөгчийн албыг хашиж байна.

Эх сурвалж: МҮОХ
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.