А.Амбасэлмаа: Улаанбаатарт 6, Сэлэнгэд 3, Орхонд 2 тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын автолаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораториудад нийт 12015 шинжилгээ хийгдсэн. 259 гаруй хавьтлын давтан шинжилгээ хийгдсэнээс 11 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улаанбаатар хотод 6 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэр бүл, ажлын газар болон байрны хүмүүс байсан. Дүүргүүдээр хэлвэл Баянгол 23,  Сонгинохайрхан 13, Баянзүрх 25, Сүхбаатар 12, Хан-Уул 15, Багануур 1, Чингэлтэй 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Сэлэнгэ аймагт 3 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Нийт батлагдсан тохиолдол 183 боллоо.  Орхон аймагт 2 хүнээс илэрсэн нь ажиглан тусгаарлах байранд байсан ойрын хавьтал юм. Дотоодын халдварын тохиолдол нийт 369 болсон. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 812, эдгэрсэн 358  хүн байна. ХӨСҮТ  болон Цэргийн төв эмнэлэгт нийт 445 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 360 хүн, хүндэвтэр  77, хүнд 5, маш  хүнд 3 хүн  байна" гэв.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus