Бэлэн байдлын зэрэг буураагүй тул согтууруулах ундаа худалдаалахгүй

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб цахимаар хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныханд зарим үүрэг чиглэлийг өглөө. 

Улсын онцгой комиссоос улс даяар тогтоосон бэлэн байдлын зэргийг бууруулсан ч нийслэл Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймагт бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж буйг тэрбээр онцоллоо. 

Улсын онцгой комиссоос өмнө нь хязгаарлалтад үл хамаарч байсан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагууд дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, хүргэлтийн үйлчилгээний үйл ажиллагааг нээж байгаа. Уг шийдвэрийг гаргасан хуралдааны үеэр мөн шар айраг, дарс зэрэг алкохолийн түвшин багатай зөөлөн согтууруулах ундааг худалдаанд гаргах талаар Засгийн газрын зарим гишүүний түвшинд хөндөгдсөн. Гэтэл иргэдийн дунд энэ талаар шийдвэр гарсан гэх ойлголт үүсээд байсан юм.Тэгвэл Нийслэлийн Цагдаагийн газраас хөл хорионы хугацаанд гэмт хэргийн шинжтэй дуудлага өнгөрсөн оны мөн үеэс 65 хувиар буурсан. Үүн дотор хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 49 хувиар, согтуугийн шинжтэй дуудлага 71 хувиар буурсан гэх мэдээллийг Нийслэлийн онцгой комиссын Шуурхайн штабын хуралдааны үеэр өглөө. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод бэлэн байдлын зэрэг буураагүй, цар тахлын өндөр эрсдэлтэй, хатуу хөл хорио хэвээр байгаа учраас согтууруулах ундаатай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй” хэмээлээ. 


С.Цог
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-12-02 05:47:15
    Zuv shiidver gargasan bna. Arhi uuhgui bol uhlee yu, Mongolchuudaa. Buhii gemt hereg, emegteichuudiin huchirhiilel arhitai l holbootoi shuude.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-12-02 04:42:09
    БАГАНУУР дүүрэг хөл хорины дэглэм буурсан байх ёстой халдвар гараагүй 16 хонолоо үүнийг анхаараач
    162.158.167.49
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-12-02 04:14:55
    ИРГЭДИЙНХЭЭ АРХИ ,ПИВО ,ВИНО УУХЫГ ТӨР ЗАСАГ НЬ ЗААХААР МОНГОЛЧУУД ҮНЭХЭЭР ТЭНГЭР ЗАЯАТАЙ, ЦЭВЭР ЦУСТАЙ БИШ МАЛ УХААНТАЙ МОНГОЛ ЯЛАНЧУУД БОЛООД БАЙГАА ЮМ
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • ANU 2020-12-02 04:04:49
    ene UNEN teneg GAR shuu. Olnii haraal hurleedee
    162.158.166.144
    Мэдэгдсэн Хариулах
  • мн 2020-12-02 01:55:50
    Түгээлт эхэлсэн байж болно. Борлуулалт эхлээгүй гэж байна. Хорио тавигдахыг хүлээгээд бор ходоодоо бэлдээд байж бай. Спиртийн дутагдалд орж сэтгэлээр унасан хүн...
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • geugeu 2020-12-02 00:37:15
    ochigdor xajuugiin delguurt pivo buulgaj baina lee tugeelt exlesen ym bish uu
    162.158.165.83
    Мэдэгдсэн Хариулах