Диего Марадона ямар гэрээслэл үлдээсэн бэ?

Олон оронд COVID-19-ийн улмаас цуцлагдаад байсан спортын тэмцээн уралдаан дахин явагдаж эхэлсэн билээ. Харин өнгөрсөн сарын 25-нд хөлбөмбөгт нөхөж болшгүй гарз учирсан нь бурханы гар гэгддэг домогт хөлбөмбөгчин Диего Марадона 60 насандаа нас барсанд олон шүтэн бишрэгч, хөлбөмбөгчид, олны танил хүмүүс харамсч байгаагаа илэрхийлсэн. Энэ талаар тоймлон хүргэе.

Домогт хөлбөмбөгчин өв хөрөнгөө хандивлана гэж байжээ

Домогт хөлбөмбөгчин Диего Марадона таван хүүхэддээ үлдээсэн өв хөрөнгөтэй холбоотой нөхцөл байдлыг тойрсон асуудал дахин яригдаж эхэллээ. Тиймээс түүний өв хөрөнгийг өвлөж авах боломжтой баримт ил болсон байна. Домогт хөлбөмбөгчний хөрөнгө нь хувийн болон гэрээ, их хэмжээний хөрөнгө оруулалтаас бүрддэг аж. Тэрээр өнгөрсөн сард түүний өв хөрөнгөтэй холбоотой өгүүлбэр хэлсэн нь өв хөрөнгийнх нь талаар тэр үеэс маргаан гарах эхлэлийг тавьжээ. Диего Марадона “Би та нарт юу ч үлдээхгүй гэж хэлж байна. Би бүгдийг нь хандивлана. Миний амьдралдаа цуглуулсан бүхнийг хандивлана” гэж мэдэгдэж байсан аж. Түүний хэлсэн энэ өгүүлбэр маргаан гарах шалтгаан болжээ.

Албан ёсны өв залгамжлагчид

Гэхдээ Диего Марадонагийн төлөвлөгөө нь эргэлзээтэй болжээ. Учир нь иргэний хуульд зааснаар албан ёсоор өв залгамжлагчдад хөрөнгийг нь өвлүүлэх нөхцөлтэй зөрчилдсөн байна. Ингэснээр өв хөрөнгөнийх нь 3/2-той тэнцэх түүний эхнэр, хүүхдүүд нь өв хөрөнгийг нь өвлөж авах үүрэгтэй болохыг баталгаажуулж байгаа аж. Харин түүнийг нас  барах үеэр Диего Марадона хөлбөмбөгчин байхдаа олж авсан 458 зүйлийг өмчилсөн, татвар төлөхөөс зайлсхийсэн, залилсан  гэж мэдэгдсэн эхнэр асан Клаудия  Вильфаньятай холбоотой олон хэрэгт орооцолдоод байжээ.

Диего Марадонагийн бүх хөрөнгө

Түүний өв хөрөнгө Буэнос Айресаас Дубайд хүртэл байдаг хувийн хөрөнгө орон сууц, машин, үнэт эдлэл, Аргентин болон амьдарч, ажиллаж байсан бусад оронд хийсэн их хэмжээний хөрөнгө оруулалт, гэрээнээс бүрддэг байна. Харин үл хөдлөх хөрөнгийн хувьд эх орондоо нэг, Гавана хотод хоёр, Буэнос-Айресийн Норделита дүүрэгт нэг, хамт амьдарч байсан Росио Олива болон гэр бүлд нь өгсөн Белла Вистад нэг байшинтай аж. Түүнээс гадна Аргентинд худалдаж авсан дөрөв, Дубайд “Аль Фужейра” клубт дасгалжуулагчаар ажиллаж байхдаа 300 мянган еврогийн үнэтэй “Роллс Ройс Гост”, 145 мянган еврогоор үнэлэгдэх “BMW i8” машиныг бэлгэнд авчээ. Мөн Белоруссын “Брест Динамо” клубын хүндэт ерөнхийлөгч байхдаа алмаазан бөгж, анх зэвсэгт хүчинд зориулан үйлдвэрлэсэн долоон хүн багтах танк бэлгэнд авч байжээ. Түүнээс гадна гарын үсэг зурж олон гэрээ байгуулсан байна. Тухайлбал, “Гимнасиа” клубт дасгалжуулагчаар, спортын “Пума”брэндтэй хамтран ажиллах, “Конами”, “EA Sports” видео тоглоомын компанийн хөлбөмбөгийн тоглоомонд түүний төрхийг ашиглах гэрээнд гарын үсэг зурж байжээ. Мөн БНХАУ-д түүний нэрээр нэрлэсэн хөлбөмбөгийн сургуулийн эзэн, Куба болон Италид олон хөрөнгө оруулалт хийсэн бизнестэй юм байна. Сонирхуулахад дэлхийн баячуудын жагсаалтыг гаргадаг “Форбес” сэтгүүл ч түүний хөрөнгийг тооцож чадахгүй аж. Учир нь түүний бүх өв хөрөнгөний талаар албан ёсны баримт гэж байдаггүй. Тиймээс шүүх түүний өв хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд домогт хөлбөмбөгчний өв хөрөнгийг зөв тооцоолох шаардлагатай болж байгаа юм байна.

Месси хожлын гоолоо Марадонад зориулжээ

“Барс” клубын довтлогч Аргентинийн од Лионель Месси лигийн тэмцээнд “Осасуна” клубыг хожсон гоолоо өнгөрсөн долоо хоногт 60 настайдаа нас барсан домогт хөлбөмбөгчин Диего Марадонад зориулсан байна. Тэрээр гоол оруулсныхаа дараа “Барса” клубынхаа цамцыг тайлж “Newell’s Old Boys” клубт 1993 онд Марадонатай тоглож байхдаа өмсч байсан 10 дугаартай цамцыг давхарлан өмссөн нь харагджээ. Дараа нь Месси тэнгэр рүү хараад домогт хөлбөмбөгчнийг дурсаж гараа сунган агаарт хий үнсэлт илгээсэн аж. Мөн дэлгэцэн дээр Диего Марадонаг тус клубт тоглож байсан үеийн видео бичлэгийг тавьсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.