БНСУ-д оршин суух хугацаа нь дуусаж байгаа иргэдийн визийг сунгалаа
БНСУ-ны Хууль зүйн яамнаас тус улсад оршин сууж буй гадаадын иргэд оршин суух хугацаагаа сунгах ажлаар төрийн байгууллагыг зорих хөдөлгөөнийг багасгах зорилгоор зарим төрлийн оршин суух зөвшөөрлийг гурван сараар сунгах шийдвэр гаргажээ. 

 Энэхүү зохицуулалтаар БНСУ-д хууль ёсны дагуу оршин суугаа гадаад иргэдийн /гадаад иргэний оршин суух үнэмлэхтэй иргэд/ оршин суух хугацааг 2021 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар сунгана.
 
Гэхдээ оршин суугаа хаяггүй, хууль бусаар оршин суугаа гадаадын иргэд энэхүү сунгалтад хамрагдахгүй. Мөн хөдөлмөрийн гэрээт ажилчдын Е-9, далайн хөлөг онгоцны ажилчны Е-10, зочин ажилтны Н-2, бусад ангилалын G-1 визийн ангилал бүхий иргэд хамрагдахгүй. Харин Солонгос улсын иргэнтэй гэр бүл бологчийн эцэг эхэд хамаарах F-1-5 визийг хуульд заасан боломжит хугацаагаар сунгах ажээ. Мөн одоогийн байдлаар виз сунгуулах хүсэлтээ биеэр болон онлайнаар гарган, хүсэлт нь хянагдаж буй иргэд хамаарахгүй юм байна. 
 
О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.