А.Амбасэлмаа: Нийт 10 тохиолдол шинээр нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын автолаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораториудад нийт 12116 шинжилгээ хийгдсэн. 400 гаруй хавьтлын давтан шинжилгээ хийгдсэн.  Нийт 10 тохиолдол шинээр нэмэгдлээ. Архангай аймагт нэг тохиолдол нэмэгдсэн нь /нийт 3/  өмнөх илэрсэн тохиолдлын гэр бүлийн ойрын хавьтлаас илэрсэн. Улаанбаатарт 7 тохиолдол шинээр илэрсэн нь  ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн.  Дүүргүүдээр хэлвэл Баянгол 23,  Сонгинохайрхан 13, Баянзүрх 25, Сүхбаатар 12, Хан-Уул 9, Багануур 1, Чингэлтэй 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.Говьсүмбэр аймагт батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдсэн /нийт 4/ . Энэ нь өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм.

Сэлэнгэ аймагт 1 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Нийт батлагдсан тохиолдол 180 боллоо.  Дотоодын халдварын тохиолдол нийт 358 болсон. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 801, эдгэрсэн 358  хүн байна. ХӨСҮТ-д  249 хүн, Цэргийн төв эмнэлэгт 185 хүн нийт 434 эмчилгээнд байна. Хөнгөн 342 хүн, хүндэвтэр  82, хүнд 6, маш  хүнд 4 хүн  байна" гэв.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus