Эрх баригчдын хав дарсан НӨАТ-ыг 5 болгон бууруулах хуулийн төсөл
Ямар нэг бараа бүтээгдэхүүн хэрэглэгчийн гар дээр очихын тулд хичнээн удаа НӨАТ-ын өртөг шингэж байгаа нь тооцоолох багагүй дүн гарна. Иргэдийн хувьд бүхий л бараа, үйлчилгээнд төлсөн төлбөрийнхөө үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний НӨАТ төлдөг. Ингэж Монгол Улс төсвийн орлогынхоо 30 хувийг НӨАТ бүрдүүлдэг. Тэгвэл энэхүү татварын хувь хэмжээг бууруулах хуулийн төслийг өнгөрсөн есдүгээр сард  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өргөн барьсан.

Төсөл санаачлагчийн зүгээс “Манай улс орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөртэй орон хэдий ч НӨАТ-ын буцаан олголт харьцангуй бага байгаа нь НӨАТ-ын нэг гол зорилго болох татварын тогтолцоог сайжруулах зорилгоосоо илүү төсвийн орлогыг бүрдүүлэхэд чиглэж байгааг харж болно. Өөрөөр хэлбэл манай улсын НӨАТ-ын орлого өсөж, үүнийг дагаад орлого цуглуулах чадвар тасралтгүй нэмэгдэж байгаа нь сайшаалтай боловч үр дүнд нь инфляцын болон ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл үүсэж болзошгүй байна.
Учир нь НӨАТ бол шууд бус татварын төрөл бөгөөд аливаа шууд бус татвар нь үнийн бодлогод нөлөөлж, үнийн хөөргөдөл гарах нь ажиглагддаг. Хэрэглэгчдийн төлөх үнэ шууд бус татварын нөлөөгөөр нэмэгдэнэ. Чухам ямар хэмжээгээр нэмэгдэх нь тухайн бараа, ажил үйлчилгээний эрэлт нийлүүлэлтийн түвшнээс хамаарна. Энэ нөлөөлөл инфляцын түвшин өсөхөд нөлөөлдөг.

 Шууд бус татвар нь бага орлоготой хүмүүст илүү дарамттай, өндөр орлоготой хүмүүст арай бага дарамттай байна. Үүнээс үзвэл орлогын түвшний хувьд урвуу татвар юм.

 Түүнчлэн ашигт ажиллагааны түвшнээс үл хамаарч ногддог тул ашгийн түвшин багатай татвар төлөгчдөд хүндээр тусдаг. Ашгийн түвшин багатай бизнес нь ихэвчлэн хөдөлмөр илүү шаардсан ажлууд байдгаас борлуулалтын татвар нь ажилгүйдлийн түвшинд нөлөөлж байдаг. Улмаар борлуулалтын татвар нь ихэнх тохиолдолд хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдэд илүү дарамт учруулах ба томоохон бизнестэй өрсөлдөх чадваргүй болгох эрсдэлтэй” гэж үзжээ.

 Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувиар ногдуулж байгааг 5 хувь болгож багасгахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн өөрчлөлт батлагдсанаар орлого цуглуулах чадварын өөрчлөлт сайжирч, татвар төлөгчдийн бааз нэмэгдэн, эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй байх боломжтой гэж төсөл санаачлагч үзэж байгаа юм.
Гэтэл энэ хуулийн төсөл энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтсангүй. Нэг үгээр эрх баригчид НӨАТ-ыг 5 болгох хуулийн төслийг хэлэлцэх сонирхолгүй байна.
 
О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2020-12-21 13:35:24
    NUAT 5% bolbol saikhan l baina
  • Зочин 2020-12-02 12:51:19
    НӨАТ-ыг 5% битгий хэл 10% болгосон ч яадгийн
  • Zochin  2020-12-02 10:15:35
    Not iig Mongold An iinhan nevtruulj baisan ii avhaar Tusviin orlogo ers nemegdsen mun 1 Tsergiin yilchilgee baina MAH s yamarch shine leg yum garahgyi yum.
  • gg 2020-12-01 15:21:57
    Uurhainuudiin NOAT buurchih um bish uu
  • zochin 2020-12-01 12:23:23
    MAH-iin huvalzuudiig shuuhiin tavtsan deer avchrah, yl asuuh odor irne.HurelsuHee, Monholiin ard tumen chamd odoo dahin itgel uzuulne gevel chi bitgii GORID.
  • zochin 2020-12-01 08:24:07
    МАН Ярихдаа л ард түмний төлөө гэдэг болохоос хийхдээ өөрсдийнхөө эрх ашгийг үхэн хатан хамгаалдгийг ард иргэд мэдэрдэг болсон
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • bolgoomjil 2020-12-01 07:17:58
    iddeg mongo ni bagasax ni ged yu gej buulgaxav dee oilgomjtoi shuu dee
  • Иргэн 2020-12-01 05:28:08
    Асуудлыг э/з-г сэргэхээр авч үзэж болмоор шиг, муу дээр муухай, муухай дээр улцан болгохоо гэдэг үү. Б.Пүрэвдорж гэгч ээ.
  • Үйлдвэрлэгч 2020-12-01 03:58:36
    НӨАТ-г 5% болговол барааны үнэ шууд бууна. Энэ нь эргээд хүмүүст ашигтай.
  • ?! 2020-12-01 02:54:21
    Нарийн яривал НӨАТ-ыг Төр эргэлт буцалтгүй (орлогын татвар шиг) хураагаад авчих ёсгүй юм! 100% буцааж олгох ёстой. Гэтэл 2%-ийг өгч байгаа биз дээ?
  • Зочин 2020-12-01 01:13:02
    Иргэд ядуу байлгахад анхаарч ажиллаж байгаа бололтой ...