Үхрийн мах 300 төгрөгөөр нэмэгдэж, хонины мах 200 төгрөгөөр буурчээ

Өнөөдөр өглөөний 07:30 цагийн байдлаар “Хүчит шонхор” захад жижиглэнгээр борлуулж байгаа хонины цул мах 1 кг нь 7800-8000, хонины ястай мах 7000-7500, үхрийн цул мах 11000-12000, үхрийн ястай мах 9000-11000, адууны мах 8500, ямааны мах 7500 төгрөгийн үнэтэй байна.

Бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн махны доод үнэ 1 кг нь 7800 төгрөг болж 300 төгрөгөөр нэмэгдсэн, хонины махны доод үнэ 6000 төгрөг болж 200 төгрөгөөр буурсан, адууны мах 5800-6300 төгрөг болж 200 төгрөгөөр буурсан байна.

Жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны дээд үнэ 7500 төгрөг болж 200 төгрөгөөр нэмэгдсэн, ямааны мах 7500 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн ястай мах 9000-11000 төгрөг болж 500-1500 төгрөгөөр буурсан байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 6 тонноор өсч 95.2 тонн нийлүүлэгджээ.

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-11-30 08:54:36
    Гурил, төмс, будаа, пүнтүүз идэхээ больцгоё! Эдгээр зүйлс энерги болдоггүй, өөх болдог.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах