Арванхоёрдугаар сарын 11 хүртэл тусгай үүргийн нислэг үйлдэхгүй

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасан 10 хоногийн хугацаанд гадаад улсад байгаа иргэдийг татан авах тусгай үүргийн нислэг үйлдэхгүй хэмээн Шадар сайд Я.Содбаатар хэллээ.
 

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан арваннэгдүгээр сарын 13-наас тусгай үүргийн нислэгүүдийг түр цуцалсан бөгөөд хөл хорио хязгаарлалтын дэглэм дуусах хүртэл тусгай үүргийн нислэг үйлдэхгүй. Нөхцөл байдлаас шалтгаалан нислэгийн хуваарийг дахин товлох юм.
 

Харин энэ хугацаанд иргэдийг тусгаарлах бүх байранд дахин үнэлгээ, шалгалт хийн, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх нөхцлийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

С.Цог
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.