Хадгаламжийн хүүг тэглэх нь зөв, буруу

Өнгөрсөн долоо хоногт хадгаламжийн хүүг тэглэх тухай УИХ-ын чуулган дээр яригдаж олны анхааралд өртсөн. Өнөөдрийн байдлаар хадгаламж эзэмшигчдийн 44 хувь нь 100 хүртэл сая төгрөгийн хадгаламжтай гэдэг судалгааг хэлсэн. Хэрэв тэглэвэл банкууд 100 тэрбумын алдагдал хүлээнэ. Эсрэгээрээ алдагдал хүлээхгүй харин ч банкуудад хадгаламжийн зардал багасч  зээлийн хүү буурна. Нөгөөтэйгүүр, банкуудын дарамт багасч, аваргдана. Мөн өндөр хадгаламжтай цөөн хэд нь гадагшаа мөнгөө байршуулна гэсэн яриа олон нийтийн дунд хөвөрч байна энэ талаар байр суурийг сонирхсон юм. 

 

Эдийн засагч Г.Ганзориг: Боломжгүй, сүүдрийн банкны систем рүү түлхэнэ

-Хадгаламжийн хүүг тэглэснээр сүүдрийн эдийн засаг бий болох эрсдэлтэй. Нэг үгээр хэлбэл,  сүүдрийн банкны систем рүү түлхэнэ. Хүмүүс яах гэж хадгаламж нээлгэдэг билээ. Мөнгө өсгөх гэж. Хүүгүй болбол хадгаламж эзэмшигчид мөнгөө шууд татна. Өөрөөр хэлбэл огцом /liquidity/хөрвөх чадвараа ашиглана. Өөр өндөр өгөөжтэй бондод хөрөнгө оруулж эсвэл  хувьцаа авах зэргээр хөдөлгөөнд орно. Манайх ханшийн зөрүү өндөр учраас ийм өндөр хүү өгдөг.  Түүнчлэн гадагшаа хөрөнгө оруулалтын санд мөнгөө оруулж ханшийн зөрүүгээ нэмэх зэргээр одоогийн хадгаламжийн өгөөжөөс өндөр өгөөж авч болно. Засгийн газрын евробонд гэхэд л  дөрвөн хувийн өгөөжтэй. Депо тэг болбол үнэт цаас руу л мөнгөө хөрвүүлэх гэх байх. Долоон сар мөнгөө өсгөхгүйгээр зүгээр  хараад суух хэн ч байхгүй нь ойлгомжтой.

 

Эдийн засагч Б.Дөлгөөн: Хадгаламжийн хүү тэглэхээс илүүтэй төсөвтөө тодотгол хийх нь  чухал

-УИХ-ын зарим нэг гишүүд хадгаламжийн хүүг тэглэе гэсэн санал санаачлага гаргаж байна. Хамгийн түрүүнд ямар зорилгод хүрэх гэж ингэж санаачилга гаргаж байна вэ гэдэг чухал. Гишүүд хадгаламжийн хүүг бууруулснаар зээлийг хүүг бууруулна гэдэг ойлголттой байх шиг байна. Гэхдээ зээлийн хүүг бууруулах стратеги, эсвэл тэглэх хоёр бол тэнгэр газар шиг зүйл шүү гэдгийг хамгийн түрүүнд хэлмээр байна. Өнөөдөр зээлийн хүүгийн зардлын 60 хувь нь эх үүсвэрийн хүү буюу хадгаламжийн хүү, бас гаднаас босгож буй долларын эх үүсвэрийн зардал бий. Тэглээ гээд хадгаламжийн хүүг тэглэснээр зээлийн хүүг зогсоох юм байна гэж ойлговол тун буруу. Хадгаламжийн хүүг тэглэснээр харин ч эсрэгээрээ ирээдүйд хадгаламж үгүй болж, улмаар зээл гарах мөнгө үгүй болох эрсдэлтэй. Үнэхээр ЖДҮ эрхлэгчид, бизнес эрхлэгчид, ажлын байр бий болгодог хүмүүст үзүүлж буй зээлийн дарамтыг буурлах мөн юм бол үүнд хүрэх олон арга бий. Аливаа математикын бодлогыг бодох хэд хэдэн арга байж болно гэж Жон Наш хэлдэг дээ. Та үнэхээр баялаг бүтээгчдийг дэмжих сэтгэлтэй байсан бол 2021 оны төсөвтөө энэ чиглэлээр хөрөнгө суулгахгүй яасан юм. Одоо ч гэсэн оройтоогүй байна. 2021 оны төсөвтөө тодотгол хийгээд ийм хөрөнгө суулгаад өнөөдөр зээлтэй байгаа аж ахуйн нэгжүүдийн зээлийг ирэх оны долдугаар сар хүртэл зогсоож болно. Гэхдээ ямар зардлаар, ямар салбарт гээд илүү нарийвчлан ярилцах зүйлс бий.

 

МУИС-ийн багш, доктор Л.Оюун: Хадгаламжийн хүүг богино хугацаанд тэглэх нь зөв

- Хадгаламжийн хүүг богино хугацаанд тэглэх нь зөв. Манайх хоёр төрлийн хадгаламж эзэмшигчидтэй. Бага хадгаламжтай олон хадгаламж эзэмшигч, өндөр дүнтэй цөөн хадгаламж эзэмшигчид гэсэн. Хуримтлал үүсгэхээр зорьж буй бага дүнтэй хадгаламж эзэмшигчид хүүг тэглэлээ гэхэд маргааш нь шууд банкнаас мөнгөө татахгүй байх. Харин хадгаламжийн хүү болон хүүгийн орлогоор өгөөж хүртдэг өөрөөр хэлбэл хүүний орлогоор амьдардаг өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчид мөнгөө татах өөр зах зээл рүү хөрвөх зэргээр хөдлөх байх. Гэхдээ Гамшигийн бэлэн байдалд шилжсэн  энэ хүнд  үед тэд эх орон ч сэтгэл гаргаад долоон сар мөнгөө татахгүй байх бүрэн боломжтой. Нийтийн эрх ашгийн үүднээс нэг хэсэг нь хохирох явдал ийм л үед гардаг. Энэ нь улс, гүрэн хөгжихөд үүсдэг л асуудал. Нөгөөтэйгүүр банк хадгаламж эзэмшигчдийн дарамтаас салж аврагдах дүр зураг бий. 

 

Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ: Хадгаламжийн хүүг тэглэх нь муу шийдэл биш

-Хадгаламжийн хүүг богино хугацаанд тэглэх боломжтой эсэх нь гол асуудал биш. Харин үүний нөлөө нь ямар байх вэ гэдэг нь л хамгийн чухал. Нэг талаасаа хадгаламжийн хүүг бууруулснаар банкууд зээлийнхээ хүүг бууруулах боломжтой болно. Гэхдээ банкууд үнэхээр зээлийн хүүгээ бууруулах уу, хэр хэмжээгээр бууруулах вэ гэдэг нь  энэ зохицуулалтаас хамаарахгүй. Монгол банкны мэдэгдэлд банкуудын заавал байх нөөцийн хэмжээг бууруулж байгаа, нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр гаргах зэрэг арга хэмжээнүүд авна гэж тусгасан байгаатай цогцоор нь харвал банкуудын зээлийн хүү тодорхой хэмжээгээр буурах л байх. Гэхдээ хадгаламжийн хүүг бууруулсан тэр хэмжээгээр зээлийн хүү буурна гэсэн үг биш юм. Учир нь банкуудын хөрөнгийн эх үүсвэрийн багахан хувийг хадгаламж эзэлж байдаг. Түүнчлэн хадгаламжийн хүүг бууруулах хугацаа богино, харин банкнаас олгох зээлийн хугацаа урт. Нөгөө талаас хадгаламжийн хүү буурахаар хадгаламж эзэмшигчдийн зарим нь хадгаламжаа татна. Гэхдээ банкнаас гадагшлах хадгаламжийн хөрөнгө элсэнд ус цацсан мэт алга болохгүй. Тодорхой хувь нь хөрөнгө оруулалт болж санхүүгийн бусад зах зээл рүү орох нь мэдээж. Өөрөөр хэлбэл дүр зургийг бүхэлд нь харвал энэ бол тийм ч муу шийдэл биш. Гэхдээ нэг анхаарах зүйл бол банкуудын зээлийн хүүг бууруулах гэж байна гээд захиргаадалтын, хүнд суртлын аргуудыг ашиглахгүй л байх нь чухал.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.Мягмарбаяр

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зөв 2020-12-04 02:39:59
    Зөв
  • зочин 2020-12-02 07:06:53
    Банкууд дампуураад эхэлбэл жирийн иргэд хадгалуулсан мөнгөө ч авч чадахгүй байхөө, юун хүү бодуулах манатай. Харин яг л 20-р тогтоол шиг мэдээлэлд ойр байдаг да...
  • иргэн 2020-12-02 02:47:42
    Xадгаламжтай хүмүүсийн дийлэнх нь санхүүгийн сахилга баттай, илүү дутуу хэрэггүй зардлаа танасан, ирээдүйдээ хөрөнгө оруулсан нь олонх байдаг юм.
    172.68.182.7
    Мэдэгдсэн Хариулах
  • Bolderdene 2020-12-01 22:33:51
    MUIS iin bagsh doctor hun iim zuil yariad suuj bhad Mongol uls yaj hugjih ve de. Gutamshig.
  • иргэн 2020-12-01 03:00:38
    Манай УИХ-ын гишүүд их хэмжээний хадгаламжтай учраас л хүүг нь бууруулахгүй байгаа биз дээ
  • Байды 2020-12-01 01:15:48
    Миний мэдрэл мэдрэл муудаад ба уу яагаад ба аа дэлхийд байхгүй банк санхүүгийн шинэ хэлбэр гаргаж байгаа юмуу эдийн засагч мөн үү дөхөөд ба уу
  • Зочин 2020-11-30 08:33:25
    Зээл авсан нь үхлээ хатлаа гэхээр зээл аваагүй хүмүүсээр нь төлүүлдэг ямар гажиг тогтолцоо вэ
  • aaa 2020-11-30 08:31:32
    hadgalamj 0 zov shdee tegej bj mongold biznes hogjino shdee
    • 1225 2020-12-03 11:11:57
      Олгох зээлгүй тэгээд хөгжих үү? Бодож байлдаа. Ийм сэтгэлгээгээр харин хөгжихгүй.
  • бат 2020-11-30 07:10:07
    Хүүг нь тэглэх нь юу юм, бууруулах нь зөв
  • Баагий 2020-11-30 06:52:26
    Оюун, Хаш-Эрдэнэ гэдэг авгай нар унгас алдаа боливол яасым??? Хулгай хийгээгүй ариун хөдөлмөрөөр олсон хүний кармаа руу гараа шургуулахаа больсон дээр????
  • Zochin 2020-11-30 06:39:37
    Tegleh ni zob.
  • Нэрээ энд бичнэ үү 2020-11-30 06:33:27
    Хямрал болсонд хадгаламжтай иргэд буруугүй. Орлого зарлагаа зохицуулж хадгаламж хийсэн нь буруу биш л бол. Харин орлогоосоо давсан хэрэглээтэй хүмүүс л буруутай...
    • иргэн 2020-12-01 03:02:51
      Эдийн засаг сул дорой байгаад нэг талаасаа өндөр хадгаламжтай хүмүүс буруутай. Яагаад гэвэл ажил хийж байгаа хүмүүс нь өндөр хүү төлөөд тэднийг баяжуулдаг.
    • Нэрээ энд бичнэ үү 2020-11-30 06:35:42
      Ипотекийн зээлийг бол төр царцаагаад өгсөн. Асуудалгүй. Бизнесийн зээлийг бол компани, банк хоёр зохицоод шийдчихнэ. Асуудалгүй.
    • Нэрээ энд бичнэ үү 2020-11-30 06:34:31
      Ялангуяа хэрэглээний зээл авч, гар утас, зурагт авсан хүмүүс зээлээ төлөх нь зүй ёсны асуудал. Чөмөггүй хэвтэж туг ширээ гэж үг бий. Хохь нь.
  • Иргэн 2020-11-30 04:45:26
    би цалин орлогоосоо тооцоолж хэрэггү зээл /булган шуба, годон гутал, үнэтэй утас гм/ авалгүй хуримтлал үүсгэсэн жирийн иргэн. Авсан бол өгөх ёстой гэж боддог ?
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • K 2020-11-30 04:35:33
    Bankh shuud dampuurna daa... uls orondoo itgeh itgel negmusun duusna daa
    • зочин 2020-12-02 07:07:43
      Банкууд дампуураад эхэлбэл жирийн иргэд хадгалуулсан мөнгөө ч авч чадахгүй байхөө, юун хүү бодуулах манатай.
  • zochin 2020-11-30 04:25:25
    huug tegleed uz l dee heden bank togtoj uldehiig haray. dahij bankind itgej mongo hadgaluulah hun oldohgui bolov uu. dollar bolgoj gudsan dooroo hadgalna biz.
  • ард 2020-11-30 03:39:51
    оюун, хаш-эрдэнэ нар эдийн засагч уу, доктор уу. хадгаламжийн хүүг тэглэж болохгүй. Харин тодорхой хэмжээгээр бууруулж болно. Хадгаламж эзэмшигчид санхүү эдийн ...
    162.158.167.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-11-30 02:38:43
    Хадгаламжийн хүү багасгах нь ард түмэн мөнгөө татна банкууд дампуурна бүү тэнэгт
    • зочин 2020-12-02 07:08:18
      Банкууд дампуураад эхэлбэл жирийн иргэд хадгалуулсан мөнгөө ч авч чадахгүй байхөө, юун хүү бодуулах манатай.
  • !!! 2020-11-30 02:31:46
    Хадгаламжийн хүүг иргэний эрх зүйн гэрээгээр тогтоодог, төр хөндлөнгөөс оролцох эрхгүй! ИХ-д өөрчлөлт оруулбал хүүг зогсоож болно! Тэгвэл хүмүүс мөнгөө татна!!!...
    • Баагий 2020-11-30 06:33:47
      Ер нь хүмүүсийн хадгаламжид санаа зовохоосоо өмнө төсөвтөө тодруулга хий!!! Ер нь мөнгөн хадгаламжгүй ядуу гуйлгачин иргэдтэй байвал та нарын сэтгэл ханах уу??У...
      • Баагий 2020-11-30 06:41:49
        Иргэн баян бол улс баян гэдэггүй бил ү? Нас-раа хөлсөө дусл.лж чөмгөө дундартал с.ж цугл.лсан хэдэн ₮-эий хүү-эс 10%-ийн татвар нь багад-д бүр хур-ж авах нь ...
        • Баагий 2020-11-30 06:46:54
          Тиймээс энэ улсад сайд дарга нар, баялгагаас хумслагчид нь баян ард иргэд гуйлгачин байвал сэтгэл санаа чинь ханалаа юу? Тэрний оронд ардаа яаж чөмөгтэй бх арг...
    • Zochin 2020-11-30 05:34:46
      Zuv bna. Urgenii tuhai huulindaa uurchlult oruulah heregtei.