А.Амбасэлмаа: Шинээр 22 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 11 цагаас хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораториудад нийт 11929 шинжилгээ хийгдсэн. Нийт 22 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улаанбаатарт 5 тохиолдол шинээр илэрлээ /нийт 70/ нэг нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бөгөөд нэг орцных бөгөөд тусгаарлагдсан байсан хүн, 2 нь тусгаарлан ажиглах байранд байгаа хүмүүс, 2 нь өчигдөр илэрсэн тохиолдлын ойрын хавьтал.  Дүүргүүдээр хэлвэл Баянгол 16,  Сонгинохайрхан 10, Баянзүрх 23, Сүхбаатар 12, Хан-Уул 7, Багануур 1, Чингэлтэй 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Нийт батлагдсан тохиолдол 167 боллоо. Дархан-Уул аймагт 2 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Мөн ойрын хавьтлын хүнээс. Нийт 35 болсон. Дорноговь аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн. Айраг сумын төмөр замын ойрын хавьтал юм.  Дотоодын халдварын тохиолдол нийт 318 болсон.

Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 4-өөр нэмэгдсэн. Энэ  нь ачаа тээврийн машины жолооч, 2 нь Монгол, нэг нь Беларусь, нэг нь ОХУ-ын иргэн байна.  Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 760, эдгэрсэн эдгэрсэн 347, ажиглалтад 24, ажиглалт тандалтын хугацаа дууссан 322  хүн байна. ХӨСҮТ-д  254 хүн, Цэргийн төв эмнэлэгт 152 хүн нийт 406 эмчилгээнд байна. Хөнгөн 323 хүн, хүндэвтэр  73, хүнд 8, маш  хүнд 2 хүн  байна" гэв.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus