С.Бямбацогт: Ирэх оны төсөвт вакцинтай холбоотой зардлыг тусгамаар байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ”Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх товтой байв. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн шийдвэрлэсний дараагаар дээрх төслийг хэлэлцэх саналыг Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан гаргаж, гишүүдийн олонх дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ерөнхийлөгч улсын төсөвт хориг тавьсантай холбоотой Төсвийн хуулийг дагаж гаргах тогтоолыг хэлэлцэх нь зохимжгүй. Төсвийг дагаж гарах тогтоолдооо төсөвт вакцинтай холбоотой зардлыг тусгамаар байна. Төсвийн зардлыг хэрхэн хэмнэх вэ, төсвийн орлогыг нэмэгдүүлэх ямар боломж бололцоо байна гэдгийг хэлэлцэж шаардлага байна. Төсөвт вакцинтай холбоотой зардлыг тусгаж өгье гэсэн горимын санал гаргаж байна” гэлээ.




О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.