Ирэх сарын 1-10-ны хооронд Улаанбаатар хот, орон нутагт гацсан иргэдийг буцаах ажлыг зохион байгуулна
УОК-ын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг “Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руу буцаах иргэдийг 2020 оны арванхоёрдугаар сарын 01-10-ны өдрийн хооронд зорчих хөдөлгөөнийг зохион байгуулах талаар төлөвлөгөө гаргалаа. Өчигдрийн байдлаар 85 мянга орчим иргэн орон нутаг руу явах хүсэлтээ илэрхийлсэн байна.  Гэхдээ 21 аймгаас багц өвчлөл тархсан таван аймаг болон экспорт хийдэг, стратегийн ордуудтай Өмнөговь аймгийг  иргэдийг тодорхой хугацааны дараа буюу ирэх сарын 7-оос  орон нутаг руу буцаахаар шийдвэр гарсан” гэлээ.


О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus