А.Амбасэлмаа: 13 хүнээс коронавируст халдвар илэрлээ
 Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийлээ. Халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ Энэ сарын 25-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораторид нийт  4176  хүнд шинжилгээ хийлээ.  Нийт 13 хүнд коронавирус илэрсэн байна.

Улаанбаатар хотод гурван шинэ тохиолдол. Энэ нь өмнөх батлагдсан тохиолдын хавьтал.  Улаанбаатар хотод 63 батлагдсан тохиолдол байна. Сэлэнгэ аймагт 4 тохиолдол,  Дархан-Уул аймагт 2 тохиолдол, Орхон аймагт 4 тохиолдол. Эдгээр нь бүгд ойрын хавьталаас бүртгэгдсэн.  



Манай улсын нийт батлагдсан тохиолдол 712  байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 345 байгаа. Өнөөдрийн байдлаар 360 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 301 хүн хөнгөн, хүндэвтэр 55, хүнд 3, маш хүнд 1 хүн байна.


О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus