Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмыг шинэчлэн батлав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

-       Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмыг шинэчлэн батлав. Эрсдэлийн үнэлгээний ангилал, ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийх зорилго, үнэлгээ хийлгэх, хийх талын бүрэн эрх, тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн үнэлгээ хийх гамшгийн төрлийн тоо зэргийг нэмсэн байна.

-       2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 20 дугаар хуралдаан цахим хэлбэрээр болно. Хурлаар төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хөгжлийн албан ёсны тусламжид үргэлжлүүлэн хамрагдах, боловсрол, соёл, шинжлэх ухааны тэтгэлэгт хөтөлбөрт монгол оюутан, судлаач, шинжлэх ухааны байгууллагуудын оролцоог нэмэх, Европын Холбоонд иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулах зэрэг чиглэлээр санал солилцоно.

-       2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр цахим хэлбэрээр болох Монгол Улс, БНЭУ-ын хамтын ажиллагааны хамтарсан хорооны долоодугаар хуралдаанд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Хурлаар улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэх талаар хэлэлцэнэ.

-       2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хурал болно. Хурлаар худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал 2021 оныг “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны жил” болгох, “Монгол, Оросын санаачилга-2021” цуврал арга хэмжээ зохиох, мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэх, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ярилцана. 

-        “Баргилтех” ХХК-ийн “Эко барьцалдуулагч” бүтээлд “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Ворлд плас дижитал” ХХК-ийн “Ворлд плас аппликэйшн” бүтээлд “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” шагнал олгохоор болов.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уншигч 2020-11-26 23:34:01
    У ОК, хотын дарга нар ажлаа өгөө! Зохион байгуулалт нэгдсэн удирдлага алгаа! Ингэж ард олныг самууруулж зовоож байх гэж! Энэ хөдөөнийхөн хотод хэд ч хоночихов! ...