Улсын Онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, Улаанбаатар болон орон нутагт хязгаарлалтад буй иргэдийг оршин суух газарт нь буцаах, иргэдийг Ковид-19-ын цар тахлаас сэргийлэх, хяналтын IT системийн талаар болон бусад асуудлыг хэлэлцэж байна.
Харин Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлаар УОК ямар нэг санал, шийдвэр гаргаагүй мэдээллийг холбогдох албаны хүн өглөө. Маргааш УОК эрсдлийн үнэлгээг хэлэлцэж, энэ долоо хоногийн сүүлээр Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлаар шийдвэр гаргах юм.
О.ОНОН
Оллоо.мн